Байр суурь2 мин унших

Амжилттай ажилласан багш нарыг гадаадын их сургуульд тэтгэлэгтэй суралцах боломжоор хангах хэрэгтэй!

Амжилттай ажилласан багш нарыг гадаадын их сургуульд тэтгэлэгтэй суралцах боломжоор хангах хэрэгтэй!

УИХ-ын чуулганы 2026.11.27-ны өдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:

Боловсрол улс төржих сэдэв ерөөсөө биш. Бид боловсролыг их цогцоор нь харах ёстой. Боловсрол улс эх орны хөгжлийн үндэс. Монгол Улс өнөөдөр чанартай боловсрол байна уу, боловсрол ямар түвшинд байна гээд аваад үзэхээр үнэхээр чадахгүй байна. Үүнийхээ үр дүнд нийгэм эдийн засагт гараад байгаа сөрөг зүйлсээр илэрч байна . Боловсролын шинэчлэл гэдэг нэгж сургууль, нэгж цэцэрлэгийн шинэчлэл байх ёстой.

Нэгт, Боловсролын хатуу дэд бүтэц буюу хүртээмж, сургуулийн хүрэлцээ, цэцэрлэгийн хүрэлцээний тухай асуудал. 108 сургууль, 95 цэцэрлэг барих шаардлагатай байна.

Хоёрт, Багшийг бэлдэх. 4 хөтөлбөр хэрэгжүүлж байж багшийнхаа асуудлыг шийднэ. Миний хувьд төсөвт зарчмын зөрөөтэй 2 санал оруулсан. Эхнийх нь шилдэг төгсөгч төрөлх сургуульдаа багшлах. Тухайн хүүхэд математик дээрээ 650-аас дээш оноо аваад, тэр мэргэжлээрээ багш болбол буцаж төрөлх сургуульдаа ажиллах төгсөгчдийг дэмжих тухай асуудал. Цалинтай оюутан болгоё гэдэг саналыг оруулаад тодорхой хэмжээнд дэмжигдээд явчихсан.

Дараагийх нь багш хүн багш болсныхоо дараа насаараа л багш чигээрээ өнгөрдөг. Тэгвэл багшид тодорхой карьер нь харагддаг байх ёстой. Тухайлбал, багшийг 5 жил үр дүнтэй ажилласных нь дараа гадаадын их дээд сургуульд магистрт явуулая. Багшаа сайн бэлддэг гаднын сургуульд хүмүүсээ явуулаад, тэтгэлэг өгье. Сурч ирээд дахиад 5 жил ажиллах гэх мэт. Ингэхэд маш хүчтэй боловсон хүчин бэлтгэгдэнэ.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Боловсролын салбарт ажиллагсадХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2015
  3. 2014
  4. 2012