Үйл явдал3 мин унших

УИХ-ын гишүүн Б.Уянгын "Нээлттэй парламент" дээр ажилласан нэг өдөр

УИХ-ын гишүүн Б.Уянгын "Нээлттэй парламент" дээр ажилласан нэг өдөр

УИХ-ын гишүүн Б.Уянга энэ үеэр нийт 13 иргэнтэй уулзлаа. Тавьсан санал, шүүмжлэл, асуудлыг тэмдэглэснийг хүргэж байна.

1. Н.Сайнхүү - ЭМД төлдөггүй залуучууд олон бий. Тэднийхээ эрүүл мэндэд анхаарч, үзлэгт нэг удаа хамруулж өгөх боломжтой юу? Энэ залуучуудын тоог тодорхой болгох.

2. С.Алтантуяа - Шүдний техникч бүсгүй байв. Орон сууцны 1 давхарт шүдний эмнэлэг байрлаж болохгүй тухай мэдээлэл хүргэв. Холбогдох журам болон нийт хэчнээн ийм эмнэлэг байдаг мэдээллийг авах.

3. Ц.Нармандах - Тэтгэврийн зээл авах гэтэл заавал хамтран зээлдэгч шаарддаг тул авч чадахгүй байна. Ганц бие хүмүүсдээ өөр байдлаар зээл авах боломжийг бий болгох боломжтой юу? Холбогдох яамнаас нь тодруулж, хариу өгөх.

4. Д.Золбаясгалан - 7 сарын 1-ны үйл явдлаар 1500 гаруй цагдаагийн албан хаагчид бэртэж, гэмтсэн. Тэдний төлөөлөл. Ямар нэгэн байдлаар нөхөн төлбөр олгоогүй гэнэ. Холбогдох судалгааг тодорхой болгох.

5. "Иргэдийн нэгдэл" - нийт 7 иргэн нэг дор уулзав. Гол асуудал нь 2022 онд Үндсэн хуулийг өөрчилсөн нь хууль зөрчсөн тухай байв. Өөрсдийн нэгдлээс УИХ-ын гишүүдэд албан бичиг илгээсэн юм байна. Надад хаяглагдсан албан бичгийг авсан. Танилцах. Хугацаанд нь хариу өгөх. УИХТГ-т энэ албан бичигт нь хариу өгөх тухай мэдээллийг уламжлах.

6. Б.Зоригтбаяр - Энэ өдөр уулзсан хүмүүсээс хууль тогтоох байгууллагад ул суурьтай мэдээлэл хүргүүлсэн мундаг залуу байсан. Монгол NFD компанийн coin гаргасантай холбоотой хөвөрсөн олон асуудал, огт хэрэгжихгүй байгаа хуулийн төслүүдийг нэр зааж, журамтай нь хамт саналаа хэлэв. Их том том асуудлууд урган гаргахаар юм билээ. Хэрэгжихгүй байгаа хуулиудыг бараг хүчингүй болгосон нь шулуухайн байх.

7. Ц.Цэрэнпагма - Баянгол дүүргийн 19-р хорооны ахмад эмч - Шагналтай холбоотой асуудлаа хэлэв. ЗГХЭГ-аас дэмжсэн мэдээллийг нягтлах.

8. Д.Шинэбаяр - Ховд аймгийн Мөст сумаас хотод ирж амьдарч байгаа сувилагч залуу. Нээлттэй парламент болж байгаа гэхээр нь яваад ороод ирлээ. Ямар мэдээлэл өгч байгаа юм бол гэх мэт их сониучирхан ярилцав. Залуучуудын улстөрийн оролцоо ийм л баймаар.

9. И.Доржнамжил - alim.mn сайтаас явж байв. Ордонд орох үнэмлэх гараагүй байгаа тул танаас 2 асуулт асууя гээд бараг 5 асуулт асууж, бичлэг хийж авсан. Сайтаар нь эхний мэдээллүүд орсон байна лээ. Бүтэн агуулгаар нь зөв л мэдээлэл түгээгээрэй гэж хүсье.

10. У.Бадрах - 461-р ангид 104 дэх хоногтоо хоригдож буй ахынхаа талаар санаа зовниж буй байдлаа хэлж тэмдэглүүлэв. Их олон асуудал ярьж байна аа. Дотор нь хүний эрх хэрхэн зөрчигддөгийг сонсоход их хэцүү байлаа. Боломж гарах бүртээ асуудлыг нь сонсгож ажиллана аа.

11. Б.Бадамбулам - Тангаргатны шүүхтэй болсон нь дээр биш үү гэсэн саналыг хэлсэн. Хуульчидтай уулзаж, ярилцах бүртээ асуудлыг нь гаргаж, хариу авч байна аа.

12. С.Анхмаа - Бэлчээрийн талхлалтаас авхуулаад Эмэгтэй гишүүд хүүхэд хамгааллын талаар дуугарах хэрэгтэй байна гэх мэт олон асуудлыг ярив. Саналыг нь бичгээр авмаар санагдсан тул нэрийн хуудсаа өгсөн. Бүтэн бичвэр, санал, шүүмжлэл, шийдлээ илгээгээрэй.

13. Б.Энхцэцэг - Мах экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай бүсгүй юм байна. Энэ чиглэлээр ямар асуудлууд байгаа тухай дэлгэрэнгүй ярив. УИХ-ын эмэгтэй гишүүдээс нэг зүйл хүссэн.

Хүслийг нь хүргэж ажиллахыг гишүүн илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Уянгын "Нээлттэй парламент" дээр ажилласан нэг өдөрУИХ-ын гишүүн Б.Уянгын "Нээлттэй парламент" дээр ажилласан нэг өдөрУИХ-ын гишүүн Б.Уянгын "Нээлттэй парламент" дээр ажилласан нэг өдөрУИХ-ын гишүүн Б.Уянгын "Нээлттэй парламент" дээр ажилласан нэг өдөр

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009