Байр суурь1 мин унших
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин Ерөнхий сайд Н.Учралаас асуулт асууж, хариулт авлаа
УИХ-ын асуулгын цагаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга болон гишүүд Ерөнхий сайд Н.Учралаас асуулт асууж, хариулт авлаа.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин
Б.Түвшин: Ерөнхий сайд аа! Өнөөдөр бид төрийн болон албаны нууцын нэрээр чухам юуг нууцалж, хэний эрх ашгийг хамгаалж ирсэн талаар ярилцах гэж байна.
• Төрийн нууцад хамааруулж байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлтэй холбоотой 110 сая ам.долларын авлигын талаарх мэдээлэл,
• Тендер шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулсан гэх 318 тэрбум төгрөгийн худалдан авалттай холбоотой “Ногоон автобусны хэрэг”,
• “Эрдэнэс Оюу Толгой” компанийн албаны нууцын тамга дарж , 20 сая ам.долларын санхүүжилт авсан, түүнийг зарцуулсан асуудал гэх мэт олон асуудал олон нийтийн анхаарлын төвд байна.
Эдгээр асуудал тус бүрийг хууль хяналтын байгууллага шалгаж, гэм буруутай этгээдийг шүүх тогтоох учиртай. Харин УИХ-ын хувьд төрийн нууцын зохицуулалтыг зориулалтын бусаар ашигласан эсэх, парламентын хяналт яагаад хэрэгжээгүй талаар асуух ёстой. Дээрх гэрээ, хэлцлийн мэдээллийг нууцлах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхлыг хамгаалах зорилготой байсан уу? Энэ бүхэн яг үнэндээ төрийн нууц байсан уу? Эсвэл хууль бус үйлдлийг халхлахад төрийн нууцыг ашигласан юм уу?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


