Байр суурь3 мин унших

Б.Түвшин: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 22, 23 дахь удаагаа өөрчлөлт оруулахдаа үндсэн агуулгыг нь бүрэн алдагдуулчихсан!

 УИХ-ын чуулганы /2026.10.09/-ний өдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Түвшин:  

Уул уурхайн баялаг өнгөрсөн хугацаанд үнэхээр хангалттай сайхан орж ирж байсан. Өнөөдөр бид ОТ-н мөнгөөр юу хийчихсэн бэ, 5 толгойн мөнгөөр юу хийчихсэн юм бэ, Эрдэнэтээс авч байгаа их мөнгөнүүдээр юу хийчихсэн юм бэ гэдэг асуултад хэн нь ч хариулж чадахгүй. Яагаад гэвэл бид бүгдээрээ урсгал зардлаа дагуулж өсгөөд бүгдийг жилд нь хэрэглээд уугаад дуусгачихсан. Үүнээс хамгаалах нэг том гаргалгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль юм л даа. Тэр уул уурхайн үнийн хэлбэлзлийг нөөц болгоод буцаагаад ОТ-н мөнгөөр юу хийсэн юм.

Нэгт, Тавантолгойн мөнгөөр юу хийсэн юм гэхлээр үнийн хэлбэлзлийн сан буюу сангууд нь байж байх ёстой, тогтворжилтын сангууд байж байх ёстой гээд ярьдаг. Харамсалтай нь бид энэ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг жилд нэг өөрчилдөг байсан бол 2 өөрчилдөг болоод магадгүй сүүлдээ 3 өөрчилдөг болох гэж байна. Энэ өөрчлөлт буюу 23 дахь өөрчлөлтүүд орж ирж байгаа нь өнөөдрийн төсвийн үр ашиггүй байдал, улсын төсвийн орлого нэмэгдээд байгаа ч иргэдийн ахуй амьдрал нэмэгдэхгүй байгаатай шууд холбоотой. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг санаачилж байгаа нэг гишүүн нь бол би. Г.Тэмүүлэн гишүүнтэй хамтраад санаачилж байгаа. Үүнийг баталж өгөх шаардлагатай гэж үзэж байгаа. Гэхдээ 22, 23 дахь өөрчлөлтүүд орж байхад Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бүтэн агуулгаа алдчихсан. Зөвхөн төсөв ярих үед бид нарын хэрүүлийн гол сэдэв болчихсон, бүх анхаарал нь төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчлөх өөрчлөхгүй гэдэг маргаантай зүйл болоод тогтвортой байх байдал эдийн засгийн хөгжлийн үндэс суурь болох агуулгаа алдчихжээ. Тийм учраас хамгаалах нь ч утгагүй өөрчлөх нь ч утгагүй болчхож. Энэ хуулийг хамтран санаачлагчийн хувьд 6.1 6.1.2 6.1.3 гэсэн заалтуудыг сэргээх нь зүйтэй. Гэхдээ 22 23 удаа өөрчлөгдөж байхад энэ агуулга ач холбогдолтой хэвээрээ байна уу? 2027 онд дахиад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөх тухай оруулаад ирсэн үед ач холбогдол хэвээрээ байна уу?

Хоёрт, Д.Энхтүвшин гишүүн, Ж.Баярмаа гишүүн, Г.Тэмүүлэн гишүүн бид 4 төсвийг алдагдалгүй болгоё гээд жагсаал хийж байгаад “арьсаа хуулуулах” шиг болсон. Хэдүүлээ энэ дээр нэг уулзаж ярилцах цаг болчихсон байна гэж бодож байна.

Гуравт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэх байгууллага академик шинж чанартай, Монгол Улсад  байгаа хуулийнхаа хүрээнд хамгийн сайн дүгнэлт зөвлөмжийг гаргадаг байгууллага. Харамсалтай нь үүнийг авч хэлэлцдэггүй, дүгнэлт шийдвэр өгдөггүй, хэдүүлээ нэг сонссон болоод л явдаг. Яаж төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг араа шүдтэй болгох вэ, энэ хуулийн жинхэнэ хамгаалагч болгох вэ гэдэг асуудал.

Дөрөвт, төсвийн тогтвортой байдлыг парламент иймэрхүү байдлаар хэлэлцэх юм болбол тогтвортой биш тогтворгүй л болгох юм байна. Цаашдаа ямар арга хэмжээ авч Монгол Улсыг төлөвлөөд төлөвлөснийхөө дагуу төсвөө хийдэг зөв эдийн засгийн орчинтой

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009