Үндсэн хууль
Өргөн барьсан: 2026/10/27
Өргөн барьсан: 2025/07/03
Өргөн барьсан: 2024/05/22
Өргөн барьсан: 2015/04/10
УИХ-ын чуулганы /2026.10.09/-ний өдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Б.Түвшин: Уул уурхайн баялаг өнгөрсөн хугацаанд үнэхээр хангалттай сайхан орж ирж байсан. Өнөөдөр бид ОТ-н мөнгөөр юу хийчихсэн бэ, 5 толгойн мөнгөөр юу хийчихсэн юм бэ, Эрдэнэтээс авч байгаа их мөнгөнүүдээр юу хийчихсэн юм бэ гэдэг асуултад хэн нь ч хариулж чадахгүй. Яагаад гэвэл бид бүгдээрээ урсгал зардлаа дагуулж өсгөөд бүгдийг жилд нь хэрэглээд уугаад дуусгачихсан. Үүнээс хамгаалах нэг том гаргалгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль юм л даа. Тэр уул уурхайн үнийн хэлбэлзлийг нөөц болгоод буцаагаад ОТ-н мөнгөөр юу хийсэн юм. Нэгт, Тавантолгойн мөнгөөр юу хийсэн юм гэхлээр үнийн хэлбэлзлийн сан буюу сангууд нь байж байх ёстой, тогтворжилтын сангууд байж байх ёстой гээд ярьдаг. Харамсалтай нь бид энэ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг жилд нэг өөрчилдөг байсан бол 2 өөрчилдөг болоод магадгүй сүүлдээ 3 өөрчилдөг болох гэж байна. Энэ өөрчлөлт буюу 23 дахь өөрчлөлтүүд орж ирж байгаа нь өнөөдрийн төсвийн үр ашиггүй байдал, улсын төсвийн орлого нэмэгдээд байгаа ч иргэдийн ахуй амьдрал нэмэгдэхгүй байгаатай шууд холбоотой. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг санаачилж байгаа нэг гишүүн нь бол би. Г.Тэмүүлэн гишүүнтэй хамтраад санаачилж байгаа. Үүнийг баталж өгөх шаардлагатай гэж үзэж байгаа. Гэхдээ 22, 23 дахь өөрчлөлтүүд орж байхад Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бүтэн агуулгаа алдчихсан. Зөвхөн төсөв ярих үед бид нарын хэрүүлийн гол сэдэв болчихсон, бүх анхаарал нь төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчлөх өөрчлөхгүй гэдэг маргаантай зүйл болоод тогтвортой байх байдал эдийн засгийн хөгжлийн үндэс суурь болох агуулгаа алдчихжээ. Тийм учраас хамгаалах нь ч утгагүй өөрчлөх нь ч утгагүй болчхож. Энэ хуулийг хамтран санаачлагчийн хувьд 6.1 6.1.2 6.1.3 гэсэн заалтуудыг сэргээх нь зүйтэй. Гэхдээ 22 23 удаа өөрчлөгдөж байхад энэ агуулга ач холбогдолтой хэвээрээ байна уу? 2027 онд дахиад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөх тухай оруулаад ирсэн үед ач холбогдол хэвээрээ байна уу?Хоёрт, Д.Энхтүвшин гишүүн, Ж.Баярмаа гишүүн, Г.Тэмүүлэн гишүүн бид 4 төсвийг алдагдалгүй болгоё гээд жагсаал хийж байгаад “арьсаа хуулуулах” шиг болсон. Хэдүүлээ энэ дээр нэг уулзаж ярилцах цаг болчихсон байна гэж бодож байна. Гуравт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэх байгууллага академик шинж чанартай, Монгол Улсад байгаа хуулийнхаа хүрээнд хамгийн сайн дүгнэлт зөвлөмжийг гаргадаг байгууллага. Харамсалтай нь үүнийг авч хэлэлцдэггүй, дүгнэлт шийдвэр өгдөггүй, хэдүүлээ нэг сонссон болоод л явдаг. Яаж төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг араа шүдтэй болгох вэ, энэ хуулийн жинхэнэ хамгаалагч болгох вэ гэдэг асуудал. Дөрөвт, төсвийн тогтвортой байдлыг парламент иймэрхүү байдлаар хэлэлцэх юм болбол тогтвортой биш тогтворгүй л болгох юм байна. Цаашдаа ямар арга хэмжээ авч Монгол Улсыг төлөвлөөд төлөвлөснийхөө дагуу төсвөө хийдэг зөв эдийн засгийн орчинтой
УИХ-ын чуулганы /2026.10.09/-ний өдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:Төсвийн тогтвортой байдлын тухай хууль анх батлагдсанаас хойш 23 дахь нэмэлт өөрчлөлт нь орж байгаа юм байна. Батлагдсан төсвөөсөө олон удаа гэсэн үг. Гэхдээ ихэнх тохиолдолд төсөв өргөн барихад эсвэл төсвийн тодотгол өргөн барихад дагалдах хуулиар өөрчлөгдөж ирсэн. Тэгэхээр эрэмбийн асуудал байгаа юм . Төсөв нь төсвийн тогтвортой байдал дотроо явах ёстой юм уу, тогтвортой байдал нь төсөв дотроо явах ёстой юм уу. Төсвөө өргөн барихдаа төсвийн тогтвортой байдлын хуульдаа өөрчлөлт оруулаад байхаар, хашаагаа тогтоочхоод дотор нь хэдэн хонио байлгах гээд байтал эсрэгээрээ ингээд яваад байна. Үүн дээр би ЗГ-аас болон бас хууль санаачлагчаас асуучихмаар байгаа. Зарчмын зөв саналуудаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа оруулаад явах нь зөв . Ялангуяа төсөв батлагдахаас өмнө тоглоомын дүрэм маш ойлгомжтой болчихсон байх ёстой. Энэ дээр ялангуяа Тэмүүлэн гишүүн та юу гэж бодож байна. Төсвийн тухай хуулийг дагаж малгай болсон Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт дагалдах хуулиар оруулаад явдаг нь зөв үү. Эсвэл тэр чигээр нь хориглож болдоггүй юм уу. Төсвийг дагуулж төсвийнхөө хүрээг тодорхойлдог, хашааг нь тодорхойлдог, тэр хууль нь дагалдах хуулиар явж болохгүй . ЗГ-ын зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
УИХ-ын чуулганы /2026.10.09/-ний өдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалан гишүүн дараах байр суурийг илэрхийллээ.Төсвийн тогтвортой байдлын тухай хууль анх 2010 онд батлагдаж байсан гэдгийг гишүүд маань хэлж байна. Тухайн үед уул уурхайн түүхий эдийн зах зээлийн үнийн өсөлт эдийн засагт тийм хүчтэй савлагаа өгдөг, анхны шокуудыг Монголын эдийн засаг мэдэрч байсан тэр цаг хугацаа. Тухайн үеийн парламентын гишүүд байгалийн баялгийн орлогыг бүгдийг нь нэг дор зарцуулж болохгүй , үнийн савлагааг төсөвт ингэж шууд дамжуулах нь осолтой. Тиймээс орлого өссөн үед хуримтлал үүсгээд хамгаалалт хийгээд явах ёстой гэдгийг ойлгож байжээ. Гэвч 2010 оноос хойш энэ хуульд 22 удаа өөрчлөлт орсноор энэ хамгаалалт үндсэндээ ажиллаагүй. Манай энэ парламент ч гэсэндээ сонгогдсон даруйдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилсөн. Маш том өөрчлөлт тухайн үед оруулж байсан. 2024 оны 8 дугаар сард ээлжит бус чуулган зарлаж байгаад олон намын хамтарсан ЗГ байгуулж байна гээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилсөн. Тухайн үед миний хувьд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль тогтвортой байх ёстой гэдэг зарчмын байр сууриа илэрхийлээд Г. Тэмүүлэн гишүүнтэй хамт зарчмын зөрүүтэй санал гаргаад харамсалтай нь цөөнх болоод явж байсан. Ноднин бид энэ хуульд өөрчлөлт оруулсан, одоо дахиад өөрчлөх гэж байна. Төсвөө дүрэмдээ тааруулахын оронд дүрмээ төсөвтөө тааруулдаг жишгийг халах ёстой. Энэ удаагийн өөрчлөлтөөр өмнөх алдаануудаа засах боломж байсан. Даанч дахиад эрсдэлтэй алхам хийж байна. Тухайлах юм бол 7.5 дугаар заалтыг хүчингүй болгож байгаа нь төсвийн хүрээний мэдэгдлийн ач холбогдлыг үгүй хийж байна. Би уг нь энэ заалтыг хасаж болохгүй гэдэг агуулгаар зарчмын зөрөөтэй санал гаргасан боловч харамсалтай нь дэмжигдсэнгүй. Анхны хэлэлцүүлгээр мөн тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээ ДНБ-ий 2%-аас хэтрэхгүй байна гэсэн заалтыг 3% болгосон өөрчлөлт дэмжигдсэн. Энэ өөрчлөлтийг байнгын хороон дээр дахиж зарчмын зөрөөтэй санал гаргаж байж залруулсан. Энэ саналыг дэмжсэн Байнгын хорооны гишүүддээ талархал илэрхийлье . Мөн чуулганы нэгдсэн хуралдаан дээр тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээ ДНБ-ий 2%-аас илүүгүй байна гэдэг саналыг дэмжиж өгөхийг хүсье . Улс төрийн сонгууль болохлоор улс төрийн намууд төсвийн сахилга бат ярьдаг болчихдог. Төсвөө сахилга баттай байлгана гэж ам амлаж сонгуульд ялалт байгуулдаг. Ялаад гараад ирчихсэнийхээ дараа байнга төсвөө тэлдэг, зарлагаа нэмэгдүүлдэг, өрөө нэмэгдүүлдэг, хуулиа өөрчилдөг. Уг нь алдаа сургамж болоод үлдэж болно. Даанч 10 жил давтагдсан алдаа ердөө хариуцлагагүй байдал гэж хэлж болж байна. Төсвийн тогтвортой байдлын хууль эрх баригчдын хүссэн үедээ нээж хүссэн үедээ хаадаг хаалга биш гэдгийг та бүхэндээ сануулъя. Энэ хуулийн өөрчлөлт сүүлийн өөрчлөлт байгаасай гэдгээ хэлье ээ.
УИХ-ын чуулганы /2026.10.,02-ны өдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан гишүүний асуултад хариуллаа. Шивээ толгойн тусгай 2 эзэмшиж байгаа лиценз байгаа, үүнийг ямар нэгэн байдлаар шилжүүлсэн үйлдэл хийгээгүй. Онтратай ямар нэгэн ОТ-н хэлэлцээртэй холбоотойгоор Онтрагаар барьцаалсан болон ЗГ онтраг явах талаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Тийм учраас онтрагийн энэ лиценз шилжүүлсэн асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. 6 сард тухайн компани лиценз шилжүүлэлтийн оногдох татвараа өөрөө тооцоод татварын дансанд 24,3 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Энэ дээр Монгол Улсын татварын албанаас тооцоолж нэхэмжлэл өгсөн асуудал огт байхгүй. Татварын орлогыг та буцаа гэж хэлж байна лээ. Энэ ороод ирсэн, энийг яагаад бид шилжүүлээгүй вэ гэхээр 1 дүгээрт Монгол Улсын Сангийн сайдын 19 оны 302 дугаар тушаалаар баталсан журмын дагуу хүсэлтээ гаргасан. УИХ-аас Ерөнхий сайдын 72, 73 дугаар захирамжаар Отрагийн төрийн эзэмшлийн хувь хэмжээ 1 дүгээрт тодорхой болоогүй байгаа. ОТ-н зэс алтны бүлэг ордын 15 оны техник эдийн засгийн үзүүлэлт болон 21 оны нөөцийн тайлан бүлэг ордын хэмжээнд хийгдсэн бөгөөд Жавхлан Шивэр эрдэнэ ашигт малтмалын зөвшөөрлийн эдийн засгийн үр ашгийн тооцоолол тусдаа хийгдээгүй. Жавхлан Шивээ толгой ордын үнэлгээг татвар төлөгч талаар үндэслэлгүй хэт бага дүнгээр тооцож тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ байгуулсан гэж үзсэн. Аргачлал журмын дагуу материалаа бүрдүүлээгүй гэсэн үндэслэлээр Татварын албанаас ямар нэгэн тодорхойлолт өгөөгүй. Энэ бол Ашигт малтмалын хуулиараа лиценз шилжүүлсэнтодорхойлолтоо аваад шилжих ёстой шүү дээ. 2 дугаарт Монгол Улсын ААН-үүд татвар төлөхдөө зөвхөн татварын орлогын дансанд төвлөрүүлдэг. Түүнээс биш лиценз шилжүүлэлтийн данс гэж тусдаа данс байхгүй. Тийм учраас татварын орлогын дансанд орж ирсэн компанийн өөр бусад суутган тооцох ёстой татварт нь тооцоод явж байгаа. Түүнээс лиценз шилжүүлэхэд 24,3 тэрбум төгрөг шилжүүлсэн энэ нь тусдаа дансанд байж байдаг асуудал тэрийг нь бид шилжүүлэхгүй байдаг ийм асуудал огт байхгүй.
УИХ-ын чуулганы /2026.10.,02-ны өдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Батнайрамдал дараах байр суурийг илэрхийллээ.2026 оны төсвийн тодотгол, төсвийн тогтвортой байдлаа бид нар хэлэлцэж байна. Төсвийн алдагдал 1,4 их наяд. Уг нь их их мөнгө биш,ОТ-н олж байгаа орлоготой харьцуулах юм бол. Тэндээс, Монголын 34 хувьд оногдох боломж нөхцөлөө авч үзэх юм бол дөнгөж. Өчигдөр "Онтрэ ресорс" буюу УИХ-ын 120 дугаар тогтоолоор ОТ бүлэг ордын стратегийн 2 лицензийг эзэмшдэг "Онтрэ" ХК-ийн Толгой компани нэгэн мэдэгдэл гаргасан байна. Үр үр дагавраараа хэдэн тэрбум долларын ач холбогдол яригдана. Бид нарын ярьж байгаа төсвөөс том мөнгө яригдана гэсэн үг. Энэ мэдэгдлээр "Онтрэ" компани өөрийн харьяалалд байгаа стратегийн ордод харьяалал бүхий Шивээ толгой, Жавхлант 2 лицензийг Оюутолгой ХК-руу шилжүүлэх процесс явахад шаардлагатай байгаа. Тэр татвараа төлж татварын тодорхойлолт авах ёстой байдаг. Яг энэ процесс явж байсан учраас тухайн үедээ Хянан шалгах түр хороог байгуулсан. Тэгээд УИХ-ын чуулганаар 120 дугаар тогтоолыг баталж Онтрей дээр гуравдагч том гэрээ байгуулах ёстой гэдэг чиглэлийг ЗГ өгсөн. Гэтэл Онтрэйгийн захирлын гаргасан мэдээллээр бол 2026 оны 6 сард буюу 3 сарын өмнө бид нарын хаврын чуулган бараг дуусаагүй үед Монголын татварын алба руу Онтре компаниас 24,3 тэрбум төгрөг татвар болгож шилжүүлсэн байна.Үүнийг гадаадын веб сайтаас л олж мэдлээ. Энэ нэг зүгээр татвар төлчихсөн юм шиг сонсогдож байгаа боловч үүнийг үр дагавар нь маш том. Нөгөө Оюутолгойгоос 3 их наядын ноогдол ашиг авна гэсэн гэтэл Онтэрийгээ тавиад туучхаж байгаа юм биш биз!
УИХ-ын чуулганы /2026.10.,02-ны өдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Ч.Анар гишүүний асуултал хариуллаа.Төсвийн тогтвортой байдлын тухай хууль тогтвортой байх асуудлыг хөндлөө. Энд юу хэлэхийг хүсэж байна гэвэл Монгол Улсын эдийн засгийн өөрийн онцлог байна. Төсвийн орлого үндсэндээ эрдэс баялгийн салбарын үйл ажиллагаа экспорт орлогоос өндөр хамааралтай хэлбэлзэлтэй байгаа түүхий эдийн үнэ экспортын хэмжээ. Сүүлийн үед гадаад зээлийн ашиглалт, ашиглалттай холбоотой хууль эрх зүйн орчин, томоохон төсөл хөтөлбөр, гадаад зээлийн ашиглалт нэмэхэд Төсвийн тогтвортой байдлын хууль тодорхой хэмжээнд хязгаарлалт болдог. Үүнийг бид хавар шийдсэн. Эрдэнэбүрэн, Нефть боловсруулах Алтанширээгийн үйлдвэрийг тусад нь гаргаж тооцсон. Тэгэхээр цаг цаг үедээ тааруулаад Монгол Улс тухайн үеийнхээ макро эдийн засгийн нөхцөл байдал гадаад эдийн засгийн идэвхжилттэй холбоотойгоор өөрчлөлтүүдээ хийгээд яваад ирсэн. Үр дүн нь өнөөдөр бид байж байна. Үүний өөрчлөлттэй холбоотойгоор муудсан зүйл байхгүй. Гадаад өрийн харилцаа зохистой хэмжээнд дээд хязгаартаа хүрэхгүй, хуулийн хүрээнд байна, ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ 30 хэдэн хувьтай тогтвортой байж байна, Монгол Улсын зээлжих зэрэглэл өндөр байна, Валютын нөөц өнөөдөр 8,9 тэрбум доллар хүрээд байна, экспорт сайн явж байна. Гадаад орчны өөрчлөлттэй холбоотойгоор шатахуун дээр тодорхой хэмжээний саатлууд үнийн өсөлтүүд, инфляцын гэнэтийн шокууд орж ирж байна. Түүний хариу арга хэмжээг авахын тулд тогтвортой байдлын хуулиа шаардлагатай бол өөрчлөөд хурдан шуурхай арга хэмжээ авах тэр бололцоог л бүрдүүлэхийн тулд энэ хууль эрх зүйн өөрчлөлтийг хурдан хурдан хийгээд маневрлаад л явж байгаа. Ийм цаг үед аль болох засаг мэдрэмтгий хариу арга хэмжээг хурдан шуурхай авч чадахаас дотоод эдийн засаг иргэдийнхээ орлогыг, ААН-үүдээ хамгаалах шаардлагатай арга хэмжээг авч чадна. Манай улсын онцлог эрдэс баялгийн салбарын орлогоос хамаарч хэлбэлзэж байна. Эдийн засгаа бүтэн төрөлжүүлж чадаагүй байна. ХАА-н хөнгөн хүнсний үйлдвэрүүдээ босгох том бодлого хэрэгжүүлээд явж байна, аялал жуулчлалын салбараа босгох бодлого хэрэгжүүлээд явж байна. Мөн шинэ эдийн засгийн буюу одоо хиймэл оюун ухаан, мэдээллийн датанууд, эрчим хүчний сэргээгдэхийн төслүүд гээд олон ажлууд хийгдэж байгаа хэдий ч эрдэс баялгийн салбарын хамаарал өндөр хэвээрээ л байгаа. Иймд энэ хамаарлыг хэрхэн багасгах вэ, тэр хүрээнд энэ өөрчлөлтүүдийг хийхээс аргагүй нөхцөл байдалтай байна. Тэгэхээр хүсэж хийгээд байгаа юм биш, шаардлага үүсээд л байгаа юм.