Байр суурь2 мин унших

О.Батнайрамдал: Монголын татварын алба руу Онтре компаниас 24,3 тэрбум төгрөг татвар болгож шилжүүлжээ, үүнийг гадаадын сайтаас олж мэдлээ!

УИХ-ын чуулганы /2026.10.,02-ны өдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Батнайрамдал дараах байр суурийг илэрхийллээ.

2026 оны төсвийн тодотгол, төсвийн тогтвортой байдлаа бид нар хэлэлцэж байна. Төсвийн алдагдал  1,4 их наяд. Уг нь  их их мөнгө биш,ОТ-н олж байгаа орлоготой харьцуулах юм бол.  Тэндээс, Монголын 34 хувьд оногдох боломж нөхцөлөө авч үзэх юм бол дөнгөж.

Өчигдөр "Онтрэ ресорс" буюу УИХ-ын 120 дугаар  тогтоолоор ОТ бүлэг ордын стратегийн 2 лицензийг эзэмшдэг "Онтрэ" ХК-ийн Толгой компани нэгэн мэдэгдэл гаргасан байна. Үр үр дагавраараа хэдэн тэрбум долларын ач холбогдол яригдана. Бид нарын ярьж байгаа төсвөөс том мөнгө яригдана гэсэн үг. Энэ мэдэгдлээр  "Онтрэ" компани өөрийн харьяалалд байгаа стратегийн ордод харьяалал бүхий Шивээ толгой, Жавхлант 2 лицензийг Оюутолгой ХК-руу шилжүүлэх процесс явахад шаардлагатай байгаа. 

Тэр татвараа төлж татварын тодорхойлолт авах ёстой байдаг. Яг энэ процесс явж байсан учраас тухайн үедээ Хянан шалгах түр хороог байгуулсан. Тэгээд УИХ-ын чуулганаар 120 дугаар тогтоолыг баталж Онтрей дээр гуравдагч том гэрээ байгуулах ёстой гэдэг чиглэлийг ЗГ өгсөн. Гэтэл Онтрэйгийн захирлын  гаргасан мэдээллээр бол 2026 оны 6 сард буюу 3 сарын өмнө бид нарын хаврын чуулган бараг дуусаагүй үед Монголын татварын алба руу Онтре компаниас 24,3 тэрбум төгрөг татвар болгож шилжүүлсэн байна.Үүнийг гадаадын веб сайтаас л олж мэдлээ. Энэ нэг зүгээр татвар төлчихсөн юм шиг сонсогдож байгаа боловч үүнийг үр дагавар нь маш том. Нөгөө Оюутолгойгоос 3 их наядын ноогдол ашиг авна гэсэн гэтэл  Онтэрийгээ тавиад туучхаж байгаа юм биш биз!

Сэтгүүлч Ц.Соёлмаа

ОюутолгойХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2012
  3. 2010
  4. 2009