Байр суурь2 мин унших
О.Батнайрамдал: Төсвийг дагуулж төсвийнхөө хүрээг тодорхойлдог гол хуулиа өөрчлөөд явж болохгүй!
УИХ-ын чуулганы /2026.10.09/-ний өдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
Төсвийн тогтвортой байдлын тухай хууль анх батлагдсанаас хойш 23 дахь нэмэлт өөрчлөлт нь орж байгаа юм байна. Батлагдсан төсвөөсөө олон удаа гэсэн үг. Гэхдээ ихэнх тохиолдолд төсөв өргөн барихад эсвэл төсвийн тодотгол өргөн барихад дагалдах хуулиар өөрчлөгдөж ирсэн. Тэгэхээр эрэмбийн асуудал байгаа юм . Төсөв нь төсвийн тогтвортой байдал дотроо явах ёстой юм уу, тогтвортой байдал нь төсөв дотроо явах ёстой юм уу. Төсвөө өргөн барихдаа төсвийн тогтвортой байдлын хуульдаа өөрчлөлт оруулаад байхаар, хашаагаа тогтоочхоод дотор нь хэдэн хонио байлгах гээд байтал эсрэгээрээ ингээд яваад байна.
Үүн дээр би ЗГ-аас болон бас хууль санаачлагчаас асуучихмаар байгаа. Зарчмын зөв саналуудаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа оруулаад явах нь зөв . Ялангуяа төсөв батлагдахаас өмнө тоглоомын дүрэм маш ойлгомжтой болчихсон байх ёстой. Энэ дээр ялангуяа Тэмүүлэн гишүүн та юу гэж бодож байна.
Төсвийн тухай хуулийг дагаж малгай болсон Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт дагалдах хуулиар оруулаад явдаг нь зөв үү. Эсвэл тэр чигээр нь хориглож болдоггүй юм уу. Төсвийг дагуулж төсвийнхөө хүрээг тодорхойлдог, хашааг нь тодорхойлдог, тэр хууль нь дагалдах хуулиар явж болохгүй . ЗГ-ын зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
Сэтгүүлч Ц.Соёлмаа







