Онцлох мэдээ1 мин унших

Зээлийн "Хар жагсаалт"-аас 620 мянган иргэнийг чөлөөллөө

Зээлийн "Хар жагсаалт"-аас 620 мянган иргэнийг чөлөөллөө

"УИХ - Таныг сонсож байна" цахим сувгаар иргэдээс ирүүлсэн хамгийн олон гомдол санал, хамгийн хүнд хөндөгдсөн сэдэв бол зээлийн өндөр хүү болон "зээлийн хар жагсаалт" байв. Иргэд нэг зээлээ нөгөөгөөр төлж, цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрний хооронд амьдарч байгаа нь гашуун үнэн болохыг УИХ-ын дарга Ц.Бямбацогт дурдаад Зээлийн мэдээллийн журамд шинэчлэл хийснийг зарлалаа.

Ингэснээр,

  • 1.5 сая төгрөг хүртэлх хугацаа хэтэрсэн зээлээ бүрэн төлж барагдуулсан иргэний зээлийн ангилал хэвийн болно. Ингэснээр “Хар жагсаалт”-д бүртгэгдсэн 620,000 гаруй иргэн чөлөөлөгдөж байна.
  • Гар утас, цахилгаан, дулаан, ус, интернэтийн үйлчилгээ зэрэг хэрэглээний өр зээлжих зэрэглэлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
  • Зээлийн мэдээллийг бодит цагийн горимоор шууд шинэчилдэг боллоо
  • Банк, санхүүгийн байгууллагууд зээл олгохоос татгалзсан шалтгаанаа иргэнд заавал тайлбарладаг боллоо.
  • Санхүүгийн салбарын хөгжлийг дэмжинэ. Харин санхүүгийн салбарын өсөлт иргэдийн өрийн дарамтыг нэмэгдүүлж зовлон дээр нь зоолж болохгүй.

Цаашид ББСБ болон цахим зээлийн өндөр хүүг бууруулах, шимтгэл, хураамжийг цэгцлэх зэргээр иргэдээ өрийн гинжинд орохоос сэргийлэх ажлуудыг шат дараатай хийх болно.

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ШИНЭЧИЛСЭН ЖУРМЫН ОНЦЛОХ ШИЙДВЭРҮҮД

Зээлийн "Хар жагсаалт"-аас 620 мянган иргэнийг чөлөөллөөЗээлийн "Хар жагсаалт"-аас 620 мянган иргэнийг чөлөөллөөЗээлийн "Хар жагсаалт"-аас 620 мянган иргэнийг чөлөөллөөЗээлийн "Хар жагсаалт"-аас 620 мянган иргэнийг чөлөөллөө

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Зээлжих зэрэглэлХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2008