Онцлох мэдээ1 мин унших
Монгол Улсын зээлжих зэрэглэл 13 жилийн дараа түүхэн дээд түвшинд хүрлээ

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний S&P агентлаг өчигдөр /2025.10.31/ Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+ эерэг” байсныг “BB-, тогтвортой” болгон нэг шат ахиулж, 13 жилийн дараа дээд түвшинд хүрснийг зарлалаа.
Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төсвийн сахилга бат, өрийн хариуцлагатай бодлого, эдийн засгийн тогтвортой өсөлтийн үр дүн ийнхүү гарч байна.
Монгол Улс энэ онд ОУ-ын зээлжих зэрэглэл тогтоогч гурван агентлагаас сайн үнэлгээ авлаа.
Moody’s: “B2 → B1, тогтвортой”
Fitch: “B+, тогтвортой”
S&P: “B+ → BB-, тогтвортой”
Зээлжих зэрэглэл сайжирснаар:
Улсын гадаад санхүүжилтийн өртөг буурна.
Хувийн хэвшлийн компаниуд зээлийн илүү таатай нөхцөлөөр санхүүжилт авах боломж бүрдэнэ.
Хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл бодитоор нэмэгдэнэ.

Эх сурвалж:
Сангийн яам





