Байр суурь1 мин унших
Б.Жавхлан: Батлагдсан төсвийг аудитаар оруулж, үр дүнг нь зарлах ёстой!

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2026.06.24/-ний өдрийн хуралдаанаар Нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар мэдээлэл сонслоо.
Хэлэлцэж буй асуудлаар ТББХ-ны дарга, УИХ-ын гишүүн Б.Жавхлан дараах байр суурийг илэрхийллээ.
9 сарын 1-нд өргөн барьсан ЗГ-ын төсөв 11 сарын 15-нд батлагдахдаа юу юу нь өөрчлөгдөв, сайжрав уу, муудав уу гэдгийг тогтоохын тулд батлагдсан төсвөө дахиад аудитаар оруулах хэрэгтэй. Засгийн газраас хэдэн ширхэг хөрөнгө оруулалтууд бэлтгэн оруулж ирсэн, хэд нь зураг төсөвтэй байсан болон батлагдаад хууль гарахад УИХ-аас нэмж оруулсан худалдан авалт, хөрөнгө оруулалтууд дотор хэд нь зураг төсөвгүй, бэлтгэл ажил хангагдаагүй, дэд бүтэц нь байхгүй, тендер зарлах боломжгүй төслүүд батлагдсаныг зарлах ёстой. Эс тэгвээс 90% нь УИХ дээр нэмж батлуулсан хөрөнгө оруулалтууд болчихоод байна.