Үйл явдал2 мин унших

ХХНББХ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөрт өнгөрсөн онд 2694 иргэн хамрагджээ

ХХНББХ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөрт өнгөрсөн онд 2694 иргэн хамрагджээ

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны /2026.11.24/-ийн хуралдааны эхэнд Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжив.

Үргэлжлүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах тухай Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн биелэлт, үр дүнгийн талаарх тайланг сонссон.

Байнгын хорооны гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэх тухай хуулийн хэрэгжилт, байнгын асаргаатай иргэдийн нийтийн тээврийн хөнгөлөлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийг дэмжих бодлого зэрэг асуудлаар асуулт асууж, саналаа хэллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй хувийн хэвшлийн 969 аж ахуйн нэгж, байгууллага, 4000 иргэнээс 2025 оны жилийн эцсийн байдлаар 10,1 тэрбум төгрөг, энэ оны эхний 8 сарын байдлаар 5,5 тэрбум төгрөгийн орлогыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөрт 2025 онд 2694 иргэн хамрагдаж 1002 иргэн, 2026 оны эхний 5 сарын байдлаар 1170 иргэн хамрагдаж 433 иргэн ажлын байраар хангагдсан талаар салбар яамнаас танилцуулав.

Хуралдааны төгсгөлд хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг сонслоо.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд УИХ-аас баталсан 59 шийдвэрийн 334 заалт бүртгэлийн хяналтад бана. Энэ нь УИХ-ын шийдвэрийн нийт 1972 заалтын 16,9 хувийг эзэлж байгаа бөгөөд хууль, тогтоолын биелэлт 80,06 хувьтай байгаа ажээ.

ХХНББХ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөрт өнгөрсөн онд 2694 иргэн хамрагджээХХНББХ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөрт өнгөрсөн онд 2694 иргэн хамрагджээ

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009