Онцлох мэдээ2 мин унших
Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы 2026.11.27-ны өдрийн хуралдаанаар Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг танилцууллаа
Улын Их Хурлаас Чөлөөт бүсийн тухай хуулийг 2002 онд баталж, 2015 онд улс орны хөгжлийн шаардлага, хэтийн чиг хандлагад нийцүүлэн уг хуулийг шинэчлэн найруулсан байна. Хууль батлагдсанаас хойш 20 гаруй жилийн хугацаа өнгөрч, үе үеийн Засгийн газруудаас чөлөөт бүсийг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргасан хэдий ч үйл ажиллагаа нь хүлээсэн үр дүнд хүрээгүй байгаа аж. Монгол Улс нь улс төрийн засаглалын хувьд гадны шууд хөрөнгө оруулалт орж ирэх таатай нөхцөл бүхий ардчилсан тогтолцоотой, Төв Азийн бүс нутагт хараахан бий болоогүй байгаа санхүүгийн чөлөөт бүс байгуулахад байршлын хувьд хамгийн тохиромжтой бөгөөд энэ бүс нутагт санхүүгийн чөлөөт бүсийн орон зай, хэрэгцээ байгаа аж. Байршлын давуу байдлаа ашиглан бүс нутагтаа тээвэр логистик, ачаа тээврийн зангилаа төв болох, эдийн засгаа төрөлжүүлэх, аялал жуулчлалын салбараа тэтгэх хөрөнгө оруулалтын гол хөшүүрэг нь санхүүгийн чөлөөт бүс байгуулж, олон улсын санхүүгийн төв болох зорилтыг богино хугацаанд хэрэгжүүлэхэд төрийн тууштай бодлого, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, нэгдмэл зохион байгуулалттай байх шаардлага бий болж байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Иймд Улсын Их Хурлын нэр бүхий 16 гишүүнээс Чөлөөт бүсийн тухай хуулийг Эдийн засгийн тусгай бүсийн тухай гэж өөрчилж, бүх төрлийн чөлөөт бүсэд үйлчлэх боломжтой эрх зүйн зохицуулалтыг бий болгох чиглэлээр уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
УИХ-ын гишүүн Г.Очирбат байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан



