Байр суурь1 мин унших

Америк, Хятадын төрийн түшээдийн орлогыг харьцуулжээ

Америк, Хятадын төрийн түшээдийн орлогыг харьцуулжээ

Америк болон Хятадын төрийн түшээдийн алиных нь орлого илүү байдаг талаар "Hurun Report"-д харьцуулалт хийжээ. Судалгааны дүнгээр Хятадын парламент болох  Бүх Хятадын Ардын төлөө­лөгчдийн их хурлын зөвхөн 70 гишүүний өнгөрсөн оны орлого гэхэд  АНУ-ын Ерөн­хийлөгч болон түүний засаг захиргаа, мөн Конгрессийн 535 гишүүн болоод АНУ-ын  Дээд шүүхийн гишүүдийн орлогыг нийлүүлснээс хол давсан үзүүлэлттэй гар­чээ.

Өнгөрсөн оны сүүлээр тэдний нийт орлого 89.8 тэрбум ам.доллар байсан нь өмнөх онтой нь харьцуулахад 11.5 тэрбум ам.доллараар өссөн байна. Хятадын пар­ламентын хамгийн баян ги­шүүн нь  "Wahaha" компанийн удирдах зөвлөлийн дарга Зун Цинхоу юм. Түүний нийт хөрөнгө 68 тэрбум юань аж. Мөн тэрбээр Хятадын тэргүүлэх баячуудын жаг­саалтын хоёрдугаарт орсон байна. Үүний зэрэгцээ тус улсын парламент дахь хам­гийн баян эмэгтэй бол "Long for Properties"-ийн тэргүүн Ву Яхун юм.

Түүний нийт хө­рөнгө 42 тэрбум юань аж. Хятадын хууль тогтоох дээд бай­гууллага болох Бүх Хя­тадын хурлын ардын төлөөлөгч­дийн их хурлын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь таван жил байдаг. Тус парламент нь ойрол­цоогоор гурван мянган ги­шүүнтэй юм.  "Блүүмберг"-т мэдээл­сэ­нээр АНУ-ын Гүйцэтгэх засаг­лал, хууль тогтоох байгуул­лага болон шүүхийн байгуул­лага дахь баячуудын нийт хөрөнгө 7.5 тэрбум ам.дол­лар болжээ. Ингэхдээ судлаачид тэдгээр баячуулын төрийн албан дахь орлого болон хувийн активуудыг нь харгалзсан байна.

Сэтгүүлч ts8060

Олон улсын харилцааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2009