Байр суурь1 мин унших

А.Меркель “Төмөр хатагтай”-н шийрийг заав

А.Меркель “Төмөр хатагтай”-н шийрийг заав

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Деммин хотноо намынхаа дэмжигчидтэй уулзах үдэшлэгт уригдсан аж. Цаг үргэлж түүний алхаа гишгээ, үйл хөдлөл нь хэвлэлийнхний  анхааралд байдаг билээ. Энэ удаа ч тэднээс мултарч чадсангүй. Учир нь уг үдэшлэгийн үеэр шар айраг барьж явсан үйлчлэгч эрхэм канцлерын араас шилэн аягатай шар айргаа асгаж хувцсыг нь норгожээ.  Гэсэн хэдий ч А.Меркель уг явдалд тэрбээр огт ач холбогдол өгөлгүй инээмсэглэж, бүр хувцсаа ч солилгүй тайзнаа гарч, дэмжигчдэдээ хандан үг хэлжээ. Барууны хэвлэлд хатагтай А.Меркелийн энэхүү үйлдлийг "Төмөр хатагтай"-н шийр заалаа хэмээн онцолсон байна.

Сэтгүүлч ts8060

Олон улсын харилцааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2009