Үйл явдал1 мин унших
Г.Баярсайхан сарынхаа цалинг хандивлав

Өдрийн сонины "Танайд өнжье" буланд нийтлэгдсэн "Миний хүү тэсээрэй, 70 мянгаа аваад гутал авч өгнө өө" гарчигтай сурвалжлагыг уншсан сайхан сэтгэлт уншигчид өрх толгойлсон эмэгтэй Ц.Мөнхжаргалд тусламжийн гараа сунгаж, чин сэтгэлийн дэм хайрласан билээ. Одоогоос сар гаруйн өмнө тусламж гардуулах үеэр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хүрэлцэн ирж нэг сарынхаа цалинг буюу 600 мянган төгрөг хандивлаж байгаагаа дуулгасан юм. Эрхэм түшээ өчигдөр дөрөвдүгээр сарынхаа цалинг аваад амьдралын төлөө зүтгэж яваа, олон хүүхэдтэй Ц.Мөнхжаргалд гардуулж өглөө.
Сэтгүүлч ts8060




