Үйл явдал1 мин унших
О.Саранчулуун: Хүүхдүүд том болоод хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй саадгүй харилцаж, хамтран ажиллаж чаддаг болвол энийг амжилт, үр дүн гэж хэлнэ

Хүүхдийн төлөө за бол заавал хийе!
УИХ-ын гишүүн О.Саранчулуун Олон улсын "Хүүхдийн өдөр"-өөр 24-р сургуулийн зохион байгуулсан уулзалтад оролцлоо.
Энэ үеэр гишүүн хэлэхдээ "Сурагчид танхимаа өөрсдийн гараар чимэглээд, бүх зүйлсээ өөрсдөө бэлтгэжээ. Хүүхдэд багаас нь зөв төлөвшил, ойлголтыг өгөхөд хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй найзыгаа, үе тэнгийнхнээ хүндэлж, хайрлах зан төлөв суудаг. Үүнийг иргэний боловсрол, ёс зүйн хичээл, нийгмийн ухааны хичээлийн агуулга дээр нь тусгах боломжтой.
Хүүхдүүд маань том болж багш, нийгмийн ажилтан, эмч, цагдаа, сайд, гишүүн гээд хэн ч болж болно. Багадаа ойлгосон зүйлээ мартахгүй том болоод хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй саадгүй харилцаж, хамтран ажиллаж чаддаг болвол энийг амжилт, үр дүн гэж хэлнэ.
Юмс цогцлон хөгждөг. Хэн нэг даргын шийдвэрээр амьдралын чанар сайжрах албагүй. Зөв тогтолцоо, зөв шийдвэр, зөв хууль уртдаа олон хүнд үр өгөөжөө өгөх боломжтой" болохыг тодотгов.


Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


