Байр суурь1 мин унших
О.Саранчулуун: Үе тэнгийн дээрэлхэлт хууль байхгүйд биш харин хэрэгжилт, механизм дутмаг байгаагаас шалтгаалдаг

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.04.02/-ний өдрийн хуралдаанаар Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ.
Сургууль хүүхэд бүрийн хувьд аюулгүй, тайван суралцах орчин байж чадаж байна уу, одоогийн хуулиудад сургууль, багш нартай холбоотой ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлтийн заалтууд Хүүхэд хамгааллын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль зэрэгт тусгагдсан байхад яагаад хүүхдүүд дээрэлхэлтэд өртсөөр байна вэ?
Асуудал нь хууль байхгүйд биш харин хэрэгжилт, механизм дутмаг байгаад байна уу, тэгвэл дээрэлхэлтийг бууруулахын тулд бид хууль эрх зүйн хувьд ямар шинэ механизм, тогтолцоог бий болгох ёстой вэ?