Үйл явдал1 мин унших

Дэлхийн хүүхдийн өдрийн мэнд хүргэе!

Дэлхийн хүүхдийн өдрийн мэнд хүргэе!

Өнөөдөр буюу 11-р сарын 20 бол НҮБ-аас тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн хүүхдийн өдөр. Тэртээ 1959 онд Хүүхдийн эрхийн тунхаглал, 1989 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц яг энэ өдөр батлагдсан түүхтэй. Энэхүү өдөр бяцхан үрс маань хайрлагдаж, хамгаалагдаж, эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй гэдгийг бидэнд дахин сануулдаг.

Хүүхэд нас бол амьдралын хамгийн гэгээн, нандин үе. Тэднийг хамгаалж халамжлахаас гадна дотоод ертөнцийг нь ойлгож, хүсэл мөрөөдлийг нь сонсож, өөртөө итгэлтэй, зөв хүн болж төлөвшихөд нь томчууд бид түшиг тулгуур нь байх учиртай. Хүүхэд бүр авьяас чадвараа нээж, хайр энэрэл дунд аз жаргалтай өсөж торних орчныг бүрдүүлэх нь бидний эрхэм үүрэг билээ.

Монголын минь үрс бүхэн эрүүл энх бойжиж, эрдэм мэдлэгээр дүүрэн, гэрэлт ирээдүй рүү итгэл төгс алхах болтугай!

Хүүхдийн эрхХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2013
  3. 2012