Үйл явдал1 мин унших
Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна

Хүүхэд бүр хайр халамжтай гэр бүлд, хүчирхийлэлгүй, аюулгүй орчинд өсөж, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авч, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй билээ.
Хүүхэд бүр үе тэнгийнхэнтэйгээ хамт сурч, тоглож, хөгжих тэгш боломжтой байх ёстой. Үүний тулд хүртээмжтэй сургууль, тохирсон сурах бичиг, туслах хэрэгсэл, шаардлагатай дэмжлэгийг цаг тухайд нь хүргэж, эцэг эх, асран хамгаалагчдынх нь дуу хоолойг сонсох хэрэгтэй.




