Байр суурь1 мин унших
Г.Баярсайхан: Тойрогт маань нэн түрүүн шаардлагтай зүйлд энэ мөнгийг зарахыг хичээсэн

УИХ-ын гишүүний мөнгө
Сэтгүүлч ts8060
Одоохон...
Байр суурь1 мин унших

Сэтгүүлч ts8060
Та тэрбум төгрөгөө юунд зарцуулсан бэ?
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:
-Хүмүүс УИХ-ын гишүүн нэг бүрт тэрбум төгрөг олгочихлоо гэж ойлгосон юм шиг байгаа юм. Угтаа бол энэ хөрөнгийг тойрогтоо хөрөнгө оруулалт болгон ашигла хэмээн төсөвт суулгаж өгсөн мөнгө юм шүү гэдгийг ярианыхаа эхэнд тодотгох нь зүйтэй болов уу. Миний хувьд тойрогт маань нэн түрүүн шаардлагтай зүйлд энэ мөнгийг зарахыг хичээсэн. Чингэлтэй дүүргийн аравдугаар хороонд үндэсний оношлогооны төв байгуулж байгаа. Мөн нийгмийн халамжийн хэсгүүдэд зориулсан нь ч бий. Дүүргийнхээ Засаг даргын Тамгын газартай зөвшилцөж, хамтран хянаж энэ хөрөнгийг зарцуулж байгаа.