Байр суурь2 мин унших
А.Ариунзаяа: Төсвийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэх нь тодорхой , иймд ЗГ төсвийн тодотголдоо эртхэн бэлдэх нь зүйтэй!
Эх сурвалж:
Vip76.mnОдоохон...
Байр суурь2 мин унших
Эх сурвалж:
Vip76.mnУИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Дагасан хууль тогтоомжуудыг орж ирсэн хувилбараар нь дэмжихгүй байсан. УИХ дахь ажлын хэсэг сайн ажилласан байна. Нэн ялангуяа Үндэсний баялгийн сантай холбоотой дагаж гарах хууль тогтоомжтой Засгийн газар өөртөө тусгайлсан эрх авч байгаад оффтейк гэрээ байгуулах гэж байсныг тодорхой хэмжээнд өөрчилсөн байна. Үүн дээр ажлын хэсэг сайн ажилласан байна гэж дүгнэхээр байна. Үндсэндээ урт хугацааны гэрээ байгуулна. Биржийн үнээр борлуулахгүй, өөрсдөө ЗГ энэхүү гэрээг байгуулна гэж оруулж ирсэн энэ санаархал нь өөрөө байж боломгүй асуудал. Ийм учраас ажлын хэсгийн хүрээнд үүнийгээ нээлттэй, ил тод, хуулийн дагуу зохион байгуул гэдэг ийм өөрчлөлтийг оруулж ирж байгааг сайшааж байна. Цаашлаад 5 толгойн бүлэг ордтой холбоотой урьд өмнө байгуулсан гэрээ, төрийн нууцад авсан гэрээ хэлцэл, хэн яаж зөвшөөрсөн юм , хэн яаж төрийн нууцад авсан юм гэх бүх асуудлуудаа 2026 оны 3 дугаар сарын 1-ний дотор УИХ-д тайлагнах үүрэг даалгавр өгч байгаа юм байна. Хэрэвээ энэ өгч байгаа үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол яах вэ гэдгийг бас тодорхой болгомоор байна. Үндсэндээ нэгнийгээ харлуулах, үл мэдэгдэх асуудлуудыг урьд өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнээр хүртэл дамжуулан олон нийтэд хачирхалтай мэдэгдлүүдийг хийсэн.
Эцэстээ үнэнд гүйцэгдэж нэг талын санаачилгаар цуцлах боломгүй. Энэ бол олон улстай 2 улсын хооронд байгуулсан хэлэлцээр гэж зарим асуудлуудыг хааж байна. Монгол Улсын хувьд хийсэн ажлаа үгүйсгэдэггүй, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ улс төржүүлдэггүй ийм нөхцөл байдлыг хүсэж байна. НӨАТ-ын буцаан олголттой холбоотой иргэдэд таатай юм шиг мэдээ дуулгасан боловчиг хэрэгжүүлэх хугацаагаа 10 сарын 1 хүртэл хойшлууллаа.Үндсэндээ батлагдсан төсөв нэлээд хүндрэлийг авчрах хэрэгжүүлэхэд их хүнд төсөв батлагдсан учраас тун удахгүй төсвийн тодотгол орж ирнэ байх гэдэгт итгэлтэй байна. Эмч нартай байгуулсан хэлэлцээрийн биелүүлэх төсөв нь батлагдаагүй. Өчигдөр хэлэлцээр эцэслэгдсэн байсан. Тэгэхээр энэ агуулгаараа ЗГ төсвийн тодотголоо одоогоос эхэлж бас бэлдэх нь зүйтэй.