Байр суурь1 мин унших
Б.Чойжилсүрэн: Шуудхан хэлэхэд энэ ослын талаар сураг л дуулсан

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутагт “Хурд” компанийн барьж буй “Рапид харш” хороололд өргөгч краны толгой салж, унан 26 настай С амиа алдсан. Тус барилгыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийнх гэж байгаа бөгөөд энэ талаар эрхэм гишүүнтэй таван үг солилоо.
-Таны эзэмшлийн барилга дээр осол гарсан. Ямар нэг арга хэмжээ авсан уу?
-Энэ талаар ямар нэгэн тайлбар хиймээргүй байна. Тус барилгын гүйцэтгэгч компанийн эзэд удахгүй хэвлэлийн хурал хийнэ. Тэр үед дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Шуудхан хэлэхэд надад энэ ослын талаар сураг л байна. Миний эзэмшлийн компанийн барилга дээр ийм харамсалтай хэрэг гарсан байна. Одоогоор хариуцлагын тухай яриагүй. Тухайн ослын дүгнэлт нь ч гараагүй.-Осол гарсан барилгыг зөвшөөрөлгүй байсан гэж яригдаж байсан?
-Мэдэхгүй. Тэр андуурал байх. Миний хувьд тодорхой мэдээлэл өгч чадахгүй байна.-Өнгөрсөн хавар барилга нурж, олон хүн дарагдаж, мөн л хүний амь эрсэдсэн. Тэр барилгыг ч мөн таны эзэмшлийнх гэж байсан шүү дээ?
-Сонгуулийн өмнө Нүхтэд байшин нурсан. Тэрийг миний захиалгаар барьсан барилга гэх гүтгэлэг гарсан. Тэр үед нь сонгуулийн өмнө байж л байдаг хар пиар гэж бодсон. Гэхдээ тухайн үед нь ня-цаалт өгөх ёстой байсан юм байна гэж бодож байна. Харин саяын энэ барилга бол миний эзэмшлийнх мөн.Сэтгүүлч ts8060
