Үйл явдал2 мин унших
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авна

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Энэ талаар тэрбээр “Өргөө зочид буудлыг чөлөөлж авъя. Шүүхийн шийдвэр нь 2012 онд гарсан байтал Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хамаарал бүхий хүмүүс “Өргөө” зочид буудлыг 10 хэдэн жил хууль бусаар эзэмшээд байна. Энэ хүмүүсийг гаргая. НИТХ-ын төлөөлөгчдөө энэ дээр та хэд очиж, В.Оюумаа /Нийслэлийн өмчийн харилцааны дарга/ даргад дэмжлэг үзүүүлээч ээ, та хэд өмчийн эзэд. Хүн бүр хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байна, Та нар өөрсдөө очиж хууль журмынхаа дагуу уулз.
Ерөнхийлөгч байсан хүн нь нийслэлийн өмчид байсан үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар авч болдог, 10, 20 жилээр өмчилж болдог ийм шударга бус үйлдэл байж болохгүй.
Н.Энхбаяр дарга та шударгаар суллаж өгөх ёстой. Би гурав дахь золиос болмооргүй байна.
Н.Энхбаяр даргын энэхүү хууль бус өмчлөлөөс болж Т.Билэгт/НИТХ-ын дарга асан/, Ц.Батбаяр /Улаанбаатар хотын захирагч асан/дарга нар ял авсан, над дээр энийгээ давтаад хэрэггүй.
Н.Энхбаяр дарга та Д.Сумъяабазар даргыг шахаж байгаад Хуримын ордны хойд талд 700 м2 газар авсан байна лээ, энийг би цуцална.
Би бол ямар ч өмчгүй учраас надад бол алдах юм байхгүй. Та бол асар их өмчтэй учраас алдах юм ихтэй гэдгийг танд хандаж хэлье. Эхний ээлжинд та “Өргөө” зочид буудлыг хэл үггүй буцаагаад өгчих. Оруулсан хөрөнгө оруулалт гээд байгаа ширээ сандлуудаа та буцаагаад ав, бид нар үнэлж авч чадахгүй. Надад ямар ч улс төрийн дарамт шахалт ирсэн “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авахаас буцахгүй шүү” гэлээ.