Байр суурь1 мин унших

Н.Золжаргалыг МБ-ны ерөнхийлөгчид дэвшүүлснийг дэмжлээ

Н.Золжаргалыг МБ-ны ерөнхийлөгчид дэвшүүлснийг дэмжлээ

Н.Золжаргалыг МБ-ны ерөнхийлөгчид дэвшүүлснийг дэмжлээУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргалыг томилуулах тухай УИХ-ын дарга З.Энхболдоос өргөн мэдүүлсэн хүсэлтийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжлээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон есөн гишүүнээс долоо нь түүнийг дэмжсэн юм.  Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нь өнгөрсөн даваа гаригт УИХ-ын даргад хандан төв банкны ерөнхийлөгчөөс огцрох хүсэлтээ өргөн мэдүүлжээ. Тиймээс УИХ-ын дарга хүсэлтийг нь хүлээн авч, хуульд заасан эрхийнхээ хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчийг томилуулах асуудлыг ийнхүү оруулж ирсэн байна. Эл асуудлыг маргааш зарлагдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд батлах учиртай.
 

Сэтгүүлч ts8060

Албан тушаалын халаа сэлгээХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2012
  3. 2011
  4. 2009