Үйл явдал1 мин унших

Х.Баттулга сайд хөдөлгөөнийг эрхэмлэдэг

Х.Баттулга сайд хөдөлгөөнийг эрхэмлэдэг
УИХ-ын Гишүүн, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Сайд

ҮХАА-н сайд Х.Баттулга парламент дахь цөөхөн тамирчны нэг. Тэрбээр цаг гаргаж, байнга спортоор хичээллэхийн зэрэгцээ ажилтан, албан хаагчдаа ч спортоор хичээллэж, эрүүл мэнддээ анхаарахыг сануулдаг гэнэ.

Түүнчлэн Х.Баттулга сайд спортоор хичээллэхгүй байгаа нөхөд болон тус яамны байраар орж гарсан хэн бүхнийг ядаж л хөдөлгөөний дутагдалд орохоос сэргийлэн «журам» гаргасан бололтой. Тэр нь ҮХААЯ-ны цахилгаан шатны дэргэд «Зургаадугаар давхраас дээш гарах хүмүүс үйлчлүүлнэ үү. Хөдөлгөөн эрүүл мэндэд тустай» гэсэн санамж бичжээ.

Үнэхээр ч таргалалт ихдэж, хөдөлгөөний дутагдал газар сайгүй болсон цагт бага ч атугай хэрэгтэй л «журам» юм.

Сэтгүүлч Oyunbileg

Спортыг хөгжүүлэхХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2019
  3. 2018
  4. 2017

Дата архиваас

  1. 2018
  2. 2014
  3. 2012
  4. 2009