Үйл явдал1 мин унших

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч захын арилжаа цахим хэлбэрт шилжлээ

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч захын арилжаа цахим хэлбэрт шилжлээ
ЗГҮЦ-ны хоёрдогч захын арилжааг Монголбанкаар дамжуулан гүйцэтгэхээр боллоо.

Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 217/А161 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Засгийн газрын үнэт цаас гаргах, арилжаалах журам”-ын хүрээнд 2012 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн Монголбанкаар дамжуулан анхдагч зах зээлд Засгийн газрын үнэт цаас (ЗГҮЦ)-ыг иргэн, аж ахуй нэгж байгууллага, гадны хөрөнгө оруулагчдад арилжаалах болсон.

Энэхүү ажлын хүрээнд ЗГҮЦ-ны хоёрдогч захын арилжааг Монголбанкаар дамжуулан гүйцэтгэхээр боллоо. Ингэснээр иргэн, аж ахуй нэгж байгууллага, гадны хөрөнгө оруулагчид хоёрдогч зах зээлээс ЗГҮЦ-ыг худалдан авах, худалдах боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн уг программ нь Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн сүлжээтэй холбогдсон тул ЗГҮЦ-ны хоёрдогч захын арилжааны эрхийн шилжүүлгийг программаар дамжуулан хийх бодомжтой боллоо.

Сэтгүүлч Uyanga

Хөрөнгө оруулалтХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2019
  3. 2013

Дата архиваас

  1. 2017
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2011