Байр суурь2 мин унших
Т.Доржханд: Худалдан авалтын гэрээг 5 сарын 1-нд багтаан хийхэд процессын хувьд нэлээд шахуу байдаг
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.07.02/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Л.Соронзонболдын асуултад Шадар сайд Т.Доржханд хариуллаа.
2025 оны худалдан авах ажиллагааны хувьд нийтдээ 2 их наяд 67,6 тэрбум төгрөгийн 90 төсөл арга хэмжээ тусгагдсан. Үүнээс Худалдан авах ажиллагааны газраас нийт 1 их наяд 889,5 тэрбум төгрөгийн 87 төсөл арга хэмжээний 497 багц ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Үүний гүйцэтгэлийн хувьд гэрээ байгуулсан 74 төсөл арга хэмжээ, 299 багц ажлыг зохион байгуулсан. Үр дүн 85,1% гарсан. 2024 онд энэ үзүүлэлт 50% байсан бол ийнхүү 85,1%-д хүрч өссөн. Өмнө нь 2 худалдан авалтын нэгийг хуулийн байгууллагаар шийддэг байсан.
Одоо үүнийг аль болох нээлттэй, ил тод илүү цахимжсан хэлбэрээр зохион байгуулааар ажиллаж байна. Амжилтгүй болсон худалдан авах ажиллагаанууд ч бий. 9 худалдан авах ажиллагаа зураг төсөлгүй, 3 нь техникийн тодорхойлолт ажлын даалгаваргүйгээс амжилтгүй болсон.
5 сарын 1-нээр хөрөнгө оруулалтын арга хэмжээ худалдан авалтын гэрээ хийгдээгүй тохиолдолд хэмнэлтэд тооцогддог. Энэ зүйл өөр хуулиар зохицуулагддаг. Үүнтэй холбоотойгоор тодорхой төслүүд хэрэгждэггүй нь бодит үнэн. Учир нь төсөв батлагдаад энэ хүрээндээ худалдан авах ажиллагаа зохион байгуулдаг. Батлагдсаны дараа зураг төсөв, ажлын даалгаврыг манайхаас шаарддаг.
Энэ хугацаа нь 2-оос 3 сар. Үндсэндээ тухайн жилийн 3 сард гэхэд ажлын даалгаврууд, ТЭЗҮ, зураг төслүүд ирдэг. Ингээд худалдан авах ажиллагаа нээлттэй зарлагддаг. 45 хоногийн дотор шахдаг. Амжилтгүй болсон тохиолдолд дахин зарладаг. Тэгэхээр 3 сараас 5 сар хүртэлх 60 хоногийн хугацаанд энэ ажлыг хийх шаардлага үүсдэг. Хугацаа дөхөөд ирэхэд маш олон гомдол гардаг. 20 худалдан авах ажиллагаанд оролцсон ААН-ийн 19 нь гомддог, Сангийн яам руу гомдлоо илэрхийлдэг.