Байр суурь2 мин унших
Т.Доржханд: Хэн сайн Ерөнхий сайд вэ гэдэгт биш! Хэн тогтвортой байдал бий болгож чадаж байна гэдгийг харж хөрөнгө оруулалт орж ирдэг

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд:
Нэг жил хүрэхгүй хугацааны өмнө Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн МАН, АН, ХҮН намын хамтарсан ЗГ-ыг өмгөөлж үг хэлж байсан. Яг одоо Г.Занданшатарын тэргүүлсэн МАН, ХҮН, ИЗНН-ын хамтарсан ЗГ-ыг хамгаалж үг хэлье.
Ардын нам, Ардчилсан намынхан сайн сонсоорой.
Тогтвортой байдал, Монгол Улсын эрх ашгийн төлөө ЗГ-т орж кабенэтын зарчмаар ажиллаж, ачаа үүрэхээр бид энд байгаа. Манай Боловсролын сайд П.Наранбаярыг МАН, АН-ын маш олон гишүүн буруу мэдээлэлтэйгээр гүтгэсэн, бид чимээгүй л байсан!
Бид МАН-ын нэг ч сайдын асуудлыг яриагүй, дотроо инститүцийнхээ хүрээнд яриад явж ирсэн.
ЯАГААД ВЭ?
Монгол Улс маш том газар нутагтай, цөөн хүн амтай, дэлхий дээр ийм өгөгдөлтэй хөгжсөн улс хоёрхон байдаг Канад, Австрали. Газар нутгийнхаа 2% дээр дэд бүтцээ төвлөрүүлдэг. Гэтэл Монгол Улс нийт газар нутаг дээрээ дэд бүтэц хийдэг тул асар их зардалтай.
70 жил Оросуудаас шилжих рублийн зээл авч шийдэх гээд чадаагүй, 35 жил төсвөөр шийдэх гээд чадаагүй, чадахгүй. Үүнийг шийдэхийн тулд бид гадаадын хөрөнгө оруулалт татаж, бизнесүүдээ дэмжих байдлаар шийдэх боломжтой юм.
Манайх дэндүү жижиг эдийн засагтай ӨГӨГДӨЛ МАШ МУУ. Хуурай, хүйтэн, бизнес эрхлэхэд таатай бус, хоёр хөрштэй далайц гарцгүй.
Хойд тал дайнтай, урд тал тарифын хязгаарлалттай, дэлхий дахинд инфляцтай маш хүнд, хэцүү цаг үед байна.
Энэ бол Монгол Улсын бодит байдал. Хаалга тогшоод бидэнд хөрөнгө оруулъя гэх хүн байхгүй, дотоодын бизнесүүд нэг жилээс илүү бизнесээ төлөвлөх боломжгүй, төсөв байнгын тодотголтой, дунд хугацааны төлөвлөлт байхгүй, ЗГ нь байнга өөрчлөгддөг энэ байдлаараа бид хөгжих боломжгүй.
ХЭН ийм улсад ХӨРӨНГӨ ОРУУЛАХ вэ?
Хэн сайн Ерөнхий сайд вэ гэдэгт биш! Хэн тогтвортой байдал бий болгож чадаж байна гэдгийг харж хөрөнгө оруулалт орж ирдэг юм шүү.
105 жилийн түүхтэй МАН-ынхан өөрсдөө ХОЁР УДАА засгийн газраа унагах үйл ажиллагааг гардан зохион байгуулсан шүү. АН-ынхан мөн эндээс улс төрийн хонжоо хайсан.
Энэ засгийн газар сайн ажилласан, өмнөх нь ч хичээсэн. Засгийн газрын тогтвортой байдал хамгийн чухал гэдгийг тодотгон хэлье.