Үйл явдал1 мин унших

Шинэ хууль батлалцахад оролцсон УИХ-ын гишүүдэд хүндэтгэл үзүүллээ

Шинэ хууль батлалцахад оролцсон УИХ-ын гишүүдэд хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Н.Энхболд нар эдүгээгээс 20 жилийн өмнө ардчилсан шинэ Үндсэн хуулийг  батлахад оролцож явсан УИХ-ын гишүүдэд өнөөдөр хүндэтгэл үзүүллээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлээс гадна УИХ-ын 12 гишүүн 1990-1992 онд АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан бөгөөд тэдний нэлээд хэд нь Улсын Бага Хурлын гишүүнээр ажиллаж байсан аж.

УИХ-ын удирдлагууд ардчилсан шинэ Үндсэн хууль тогтоох үйлсэд хувь нэмрээ оруулж явсан УИХ-ын эрхэм гишүүдэд Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойн мэндийг дэвшүүлэн, дурсгалын тэмдэг гардуулж, мөн дурсгалын зураг татууллаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн З.Алтай, Х.Бадамсүрэн, Д.Балдан-Очир, Н.Батбаяр, Э.Бат-Үүл, С.Баяр, С.Баярцогт, Л.Болд, Н.Ганбямба, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Р.Раш нар Шинэ Үндсэн хуулийг батлахад гар бие оролцжээ.

Сэтгүүлч ts8060

Төрийн байгуулалтХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024
  4. 2023

Дата архиваас

  1. 2013
  2. 2012
  3. 2011
  4. 2010
  5. 2009