Үйл явдал2 мин унших

Монгол Улс эдийн засгийн асуудлаа Давост танилцуулна

Монгол Улс эдийн засгийн асуудлаа Давост танилцуулна
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

"Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт" байгууллага манай улсын 2040 он хүртэлх хөгжлийн страте­гийн хувилбарын төслийг боловс­руулахад ерөнхийдөө эерэг дүр зураг харагджээ. 

Тус байгууллагын Стратегийн бодлогын багийнхан уг төслөө энэ сарын 15-нд танил­цуулж төр, хувийн хэвшил, иргэний нийгмийнхний санаа бодлыг сон­сох гэж байна. "Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт" байгуул­лагаас улс орнуудад энэ хэлбэ­рийн төсөл хэрэгжүүлэх тохиолдол ховор байдаг аж.

Монголчуудын хувьд эдийн засгийнхаа салбарт  хамгийн тэргүүнд анхаарах асууд­лаа хэлэлцэж, дэлхий дахинд улс орноо таниулах боломж нээгдэж байгаа юм байна. Дугуй ширээний уулзалтын үр дүнг ирэх  оны нэгдү­гээр сард Швейцарийн Давост болох Дэлхийн эдийн засгийн 44 дэх удаагийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.

Монгол Улс эдийн засгийн асуудлаа Давост танилцуулнаДавосын чуулга уулзалтын үеэр

Дугуй ширээний уулзалтад дотоод гадаадын 150 гаруй төлөө­лөгч оролцохоор болжээ. Үүнээс 30 гаруй улс, олон улсын байгуул­лагын 90 гаруй төлөөлөгч бүртгүүл­сэн байна. Дугуй ширээний уул­залт энэ сарын 15-ны 09.00 цагт эхэлнэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Эдийн засгийн чуулга уулзалтыг санаачилсан Клаус Шваб нар уулзалтыг нээж үг хэлэхээр болжээ. Үндсэн хуралдаанаар хөгжлийн хувилбаруудын төслийг  танил­цуулах юм байна. Оролцогчид  гурван хэсэгт хуваагдаж, хувилбар бүрийг нарийвчлан хэлэлцэж санал солилцох гэнэ. Уулзалтын нээлт, хаалт л хэвлэлийнхэнд  нээлттэй аж.

Дугуй ширээний уулзалт дуус­саны дараа энэ сарын 16-нд уул уурхай, усны асуудлаарх салбар хуралдааныг Төрийн ордонд зо­хион байгуулахаар товложээ. Дэл­хийн шилдэг компаниудын төлөө­лөл цугларч байгаа энэ боломжийг ашиглаж Монголын   бизнесмэнүү­дэд хандсан арга хэмжээг ч Мон­голын эдийн засгийн форумаас төлөвлөжээ. Энэ сарын 15-ны орой бизнесийнхэнд зориулсан арга хэмжээ зохион байгуулах юм байна.

Сэтгүүлч zaya

Олон улсын харилцааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2015
  3. 2014

Дата архиваас

  1. 2012
  2. 2009