Үйл явдал1 мин унших

Сайд Л.Болд Юнеско-ийн ерөнхий захирал И.Боковатай уулзав

Сайд Л.Болд Юнеско-ийн ерөнхий захирал И.Боковатай уулзав
Гадаад харилцааны сайд Л.Болд, ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал хатагтай И.Боковатай уулзлаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Л.Болд ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал хатагтай И.Боковатай 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью Йорк хотноо уулзав.

Сайд Л.Болд Монгол Улс Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэг (АОХН)-ийг 2011-2013 онд амжилттай тэргүүлж, Ардчиллын боловсролын тухай тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганд хэлэлцүүлж батлуулсан тухай мэдээлэв.

Ардчиллын боловсролын тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа нотлов.

ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал И.Бокова Монгол, Канадын  хамтран боловсруулсан “Ардчиллын боловсролын сургалтын хөтөлбөрийн ерөнхий хүрээ” баримт бичгийг ирэх 11 дүгээр сард чуулах ЮНЕСКО-ийн  37 дугаар Ерөнхий бага хуралд хэлэлцүүлэн Ардчиллын боловсролын тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа нотлов.

Тэрбээр мөн энэ сэдвээр ойрын үед ЮНЕСКО-ийн тусгай хуралдаан зохион байгуулах тухайгаа мэдэгдээд уг арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон  илтгэл  тавихыг урив.

Сэтгүүлч Uyanga

Олон улсын харилцааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2019
  3. 2018
  4. 2017

Дата архиваас

  1. 2012
  2. 2009