Үйл явдал1 мин унших

Л.Болд Удирдах зөвлөлийн хуралд үг хэлэв

Л.Болд Удирдах зөвлөлийн хуралд үг хэлэв
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Л. Болд.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Л. Болд 2013 оны 9 дүгээр сарын 25-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн X дугаар хурлын өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэлэв.

Сайд Л. Болд өнгөрсөн 4 дүгээр сард Улаанбаатарт болсон АОХН-ийн Сайд нарын VII бага хуралд идэвхтэй оролцож, үр дүнтэй болгоход хувь нэмрээ оруулсан Удирдах Зөвлөлийн гишүүн орнуудад талархал илэрхийлээд АОХН-ийн шинэ дарга Эл Сальвадор улсыг дэмжиж ажиллахыг уриалав.

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж иргэний нийгмийг дэмжих асуудлаар Нью-Йорк хотноо болсон өндөр түвшний арга хэмжээнд оролцож, шинэ санал санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн болон Монгол Улс олон улсын «Lifeline»  санд нэгдсэн нь цаашид ч Монгол Улс АОХН-ийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцохын нотолгоо болж байна гэж

сайд Л.Болд тэмдэглэлээ.

Сэтгүүлч deegii

Олон улсын харилцааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2019
  3. 2018
  4. 2017

Дата архиваас

  1. 2012
  2. 2009