Байр суурь1 мин унших

Нэгдүгээр эгнээгээр такси явахыг зөвшөөрлөө

Нэгдүгээр эгнээгээр такси явахыг зөвшөөрлөө
Таксиг нэгдүгээр эгнээгээр явуулахыг зөвшөөрлөө.

Нийслэлийн автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн захирамжийн дагуу том оврын автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулж байгаа.

Тэгвэл захирамжийн өөр нэгэн заалтыг хэрэгжүүлж, өчигдрөөс эхлэн таксиг нэгдүгээр эгнээгээр явуулахыг зөвшөөрлөө.

Замын цагдаагийн газар болон нийслэлийн Тээврийн газраас гаргасан судалгаагаар автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 15 компанийн 579 таксиг үйлчилгээнд гаргах боломжтой ажээ.

Нэгэнт давуу байдал олгож байгаа учраас такси үйлчилгээнд тавигдах шаардлагыг бүрэн биелүүлэх ёстой гэдгийг холбогдох байгууллагаас компанийн удирдлагуудад сануулжээ. Харин нэгдүгээр эгнээгээр хувийн буюу олны нэрлэдгээр “халтуурны такси” явахыг зөвшөөрөхгүй ажээ.

Сэтгүүлч Uyanga

Авто замХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2015

Дата архиваас

  1. 2021
  2. 2018
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2011
  7. 2010