Байр суурь1 мин унших

БНАСАУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө

БНАСАУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНАСАУ-д хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.

Аравдугаар сарын 28-нд эхэлсэн айлчлалын эхэнд Мансүдэгийн Ардын Их Хурлын ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, БНАСАУ-ын Ардын дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам нар албан ёсны хэлэлцээ хийн, Монгол, Солонгосын бизнесийн уулзалтад оролцож, үг хэлсэн юм.

Айлчлалын хоёр дахь өдөр /X.29/ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-ын Панмүнжоны цэрэггүй бүсэд зочилж, тэрээр 38 дугаар өргөрөгт зочилсон гадаад орны анхны Төрийн тэргүүн болсон юм.

Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Кымсүсаны Нарны ордонд зочилж, БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен, Ким Чен Ир нарын бунханд хүндэтгэл үзүүлсэн бол айлчлалын хүрээнд тус улсын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок, БНАСАУ-ын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд Пак Бон Жү нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхжээ.

БНАСАУ-д хийсэн албан ёсны айлчлалд оролцсон албаны төлөөлөгчид өнөөдөр эх орондоо ирээд байна.

Сэтгүүлч oyunbileg

Олон улсын харилцааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2015
  3. 2014

Дата архиваас

  1. 2012
  2. 2009