Үйл явдал2 мин унших
“Монгол хэлний тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлэг болов

УИХ-ын гишүүн М.Батчимэг, Г.Батхүү, Н.Батцэрэг, Н.Энхболд нарын санаачлан “Монгол хэлний тухай хууль”-ийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд, хуулийн анхны төсөл бэлэн болсонтой холбогдуулан хууль санаачлагчдын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн М.Батчимэг нээж, хуулийн төслийг танилцуулсан бөгөөд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл мөн оролцож, үг хэллээ. Тус арга хэмжээнд Ерөнхийлөгчийн тамгын газар, БШУЯ, ССАЖЯ, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, соёлын сургууль, МУБИС, Хүмүүнлэгийн их сургууль зэрэг холбогдох төрийн болон боловсрол, судалгааны байгууллагуудын төлөөлөл, хэлний салбарын эрдэмтэд, судлаачид, ЕБС-ийн багш нар, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын болон иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцсон юм.
Сэтгүүлч zaya



Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.