Байр суурь1 мин унших
Авто замын салбар шинэ доктортой боллоо

Монгол Улсын зөвлөх инженер, "Ай Си Ти Сайн консалтинг" ХХК-ийн захирал, Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Содын Очирбат “МОНГОЛ ОРНЫ ХӨДӨӨ, ОРОН НУТГИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭНИЙ ТӨСӨЛЛӨЛТИЙН БА ТЕХНОЛОГИЙН ОНОВЧТОЙ ШИЙДЛИЙН СУДАЛГАА” сэдвээр 2014 оны 6 сарын 12 –нд ШУТИС дээр докторын зэрэг, хамгаалж Авто замын салбар үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ойгоор авто замын салбар маань шинэ доктортой боллоо.
2014 оны 6 дугаар сар 18-ны 19:00 цагт болсон Бизнес эрхлэгчидтэй хийсэн хандив уулзалтын үеэр Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, “Арж капитал” ХХК-ийн захирал Х.Мөнх-Эрдэнэ болон тэнд цугласан авто замын салбарынхан С.Очирбат докторт баяр хүргэн ажлын амжилт хүсэн ерөөв.
С.Очирбат доктортоо Монголын авто замчдын холбооны нэрийн өмнөөс болон нийт замчдынхаа өмнөөс баяр хүргье.
Сэтгүүлч unursaikhan


