Үйл явдал1 мин унших

Архангай дулааны станцтай болно

Архангай дулааны станцтай болно
Архангай аймагт олон бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

Энэ онд Архангай аймагт олон бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

Тухайлбал “Гудамж” төсөл, “Булган хангай” шинэ хороолол, орон сууцны 9, 10 давхар барилга, барилгын материалын лаборатори, зочид буудал, спортын сургуулийг нэрлэж болно.

Мөн 30 мегаваттын хүчин чадалтай төвлөрсөн дулааны станцын шавыг тавилаа.

Ёслолд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил, ҮХАА-н дэд сайд Ч.Цогтгэрэл, аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү станцыг төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр гүйцэтгэхээр ЭХЯ-ны тендерт ялсан “Эх голомтын элч” компани ажлаа эхэллээ. 2015 онд дулааны цахилгаан станц ашиглалтад орно.

Сэтгүүлч Tungalagtuul

Орон нутгийн хөгжилХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2014

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2015
  4. 2014
  5. 2012
  6. 2011
  7. 2010
  8. 2009