Үйл явдал1 мин унших

Улаанбаатар хотын шуурхай ажиллагаа, зохицуулалтын дүрмийг хэлэлцэнэ

Улаанбаатар хотын шуурхай ажиллагаа, зохицуулалтын дүрмийг хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 10 дугаар сарын 21-ний  өдөр 10 цагаас нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно.
 Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

-Хаягийн зураг батлах тухай /Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх 52 байршлын 31 байршил, зуслангийн газрын 21 байршил/

-Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай /Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр/

-Дүрэм батлах тухай /Улаанбаатар хотын шуурхай ажиллагаа, зохицуулалтын дүрэм/

-Орон сууц ашиглалтын албыг шилжүүлэх тухай

-Нийслэлийн өмчийн оролцоотой компани байгуулах, Компанийн ТУЗ-д нийслэлийн төлөөллийг томилох тухай /Улаанбаатар смарт карт/

- “ Нийтийн үйлчилгээний  Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ-ын Удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай

-Олон нийтийн цагдаагийн ажилтныг нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх тухай

-Ээлжит XX хуралдаан зарлах тухай

-Ээлжит XX хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгүүлч enkhtuul

Нийгмийн хамгааллын тогтолцооны шинэчлэлХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2013
  4. 2012