Байр суурь1 мин унших

Д.Ганхуяг: Азийн багуудаа сэтгэл зүрхээрээ дэмжинэ

Д.Ганхуяг: Азийн багуудаа сэтгэл зүрхээрээ дэмжинэ

Хөлбөмбөгийн ДАШТ зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Хөлбөмбөгийн хорхойтнууд дөрвөн жил хүсэн хүлээсэн тоглолтуудаа үзэхийн тулд цагийн зөрүүг үл ажирна. УИХ-ын гишүүд ч өөрийн дэмждэг баг, сонирхолтой тоглолтын тухай яриа өрнүүлж, дэлхийн цомыг хаанахын шигшээ баг авах талаар таамгаа уралдуулж байна. УИХ-ын хоёр гишүүнээс гурван асуултад хариулт авсан юм.

- Өнөөдөр тоглох багуудаас та аль нь хожно гэж таамаглаж байна вэ?

-Франц, Нигерийн багууд хожно. Аргентин сайн ч гэлээ Солонгосын багийг хожуулмаар байна. Ази тивээ төлөөлж орж байгаа Япон, БНСУ, БНАСАУ-ын багуудыг сэтгэл зүрхээрээ дэмжинэ. Тиймээс солонгосууд хожоосой.

-Та аль багийг дэмжиж байна. Энэ баг тань "Алтан цом"-ын эзэн болж чадах уу?

-Английн шигшээ цомын эзэн болох байх. Гараа тааруу эхэлсэн ч хөлбөмбөгийн өлгий орны хувьд найдвар бий. Герман, Итали, Бразил хүчтэй өрсөлдөгч байх болов уу. Английн Руни, Японы Хонда нар хөлбөмбөг сонирхогчдод ур чадвараа гайхуулна гэдэгт итгэлтэй байна.

-ДАШТ-ий тоглолтыг хаана үзэж байна. Бооцоо тавьж байна уу?

-Би Японд сургууль төгсөгчдийн холбооны тэргүүнээр ажилладаг. Зарим тоглолтыг Монголд ажиллаж байгаа японуудтай хамт үзэж байгаа.

Сэтгүүлч ts8060

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2016

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009