Байр суурь2 мин унших
Ээжүүд, Аавууд хүүхдийн хүмүүжилд онцгой анхаарах шаардлагатай байна
Сэтгүүлч Bayartsengel
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Bayartsengel
ETV телевизийн Тод сэдэв хэлэлцүүлгийн цагт УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нар оролцлоо
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Дөрвөн настай охины эмгэнэлтэй хэцүү үйл явдал Монгол орныг ихээхэн цочроож байна. Цаад утгаараа бид улам л аминчхан болж байгааг харууллаа. Энэ нийгмийн гамшигт үзэгдэл мөн.
Яг л дор дорноо довоо шарлуулаад амь амиа бодоод л хажуудаа юу болж байгааг үл ойшоогоод л хажуу компанид, зэргэлдээ дүүрэгт юу болж байгааг сонирхдоггүй.
Монголын нийгэм надад хамаагүй. Миний амьдрал миний гэр бүл болж байвал бусад нь хамаагүй юм шиг аашилдаг болж.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Маш ноцтой асуудал. Монгол их гүрэн байгуулагдсан Чингис хаан дэлхийн хаад дотроос хамгийн хүчтэй хаан байлаа. Яагаад хүчтэй байсан бэ. Яагаад гэвэл хань ижилдээ хайртай байсан хань ижлийнхээ үгийг сонсдог хүндэлдэг байсан.
Өүлэн эх, Бөртэ хатан ер нь эрт дээр үеэс эмэгтэй хүнийг хайрлаж хүндэлж үгийг нь сонсч, гэр орноо авч явахад ард талын эн зэрэгцүүлж үздэг байсан. Нүүдэлчин ёс заншлыг харж байхад эмэгтэй хүний үүрэг бусад лалын шашинт улс орнуудыг харахад их ялгаатай байдаг.