Үйл явдал1 мин унших
'ITB Berlin-2015' үзэсгэлэнд Улаанбаатар хот үндсэн оролцогчоор оролцож байна

Сэтгүүлч Bayartsengel
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Bayartsengel
Оролцогчдын тоо, хамрах хүрээгээрээ дэлхийд тэргүүлдэг Ай-Ти-Би үзэсгэлэнд Монгол улс түнш орноор оролцож буй үед Улаанбаатар хот нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь өндөр ач холбогдолтой гэж нийслэлийн удирдлагууд үзэж байна.

Үзэсгэлэнгийн үеэр нийслэлийн Засаг дарга Берлин хотын Захирагч Михаэл Мюллер, Бонн хотын Захирагч Юрген Ниймч Захирагч нартай уулзалт хийж аялал жуулчлал, хот байгуулалт, гэр хорооллын инженерийн байгууламжийг хөгжүүлэх түүний дотор германы байгальд ээлтэй өндөр технологийг нэвтрүүлэх чиглэлд хотуудын харилцааг өргөжүүлэхээр харилцан тохиролцлоо.
Ай-Ти-Би үзэсгэлэн 3 дугаар сарын 08-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотын мэдээлэл, сурталчилгааны ажлууд явагдаж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.