Байр суурь5 мин унших
Бидэнд төрийн мөнгө хэрэггүй

Сэтгүүлч enkhtuul
Одоохон...
Байр суурь5 мин унших

Сэтгүүлч enkhtuul
-Арван жилийн өмнө монголчууд анхны троллейбус үйлдвэрлэсэн түүхтэй. Түүнээс хойш 100 шахам янз бүрийн автобус, троллөйбус, автомашин үйлдвэрлэсэн. Энэ бүхний технологи монгол хүний тархинд байна. Манайд машин үйлдвэрлэх стандартууд батлагдсан. Олон улсын машин үйлдвэрлэгчдийн холбооноос машины арлын дугаар дээр тавих пин кодын эрхийг манайд өгсөн. Ингэснээр машин үйлдвэрлэх хууль эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Одоо төр бидэнд бизнесийн орчин бүрдүүлж өгөх ёстой.
-Хил гааль, татварын орчинг дотоодын үйлдвэрлэлээ дэмжихэд чиглүүлэх хэрэгтэй. Монголд 750 шахам мянган машин байдаг. Долоон тэрбум ам.долларын зах зээл гэсэн үг. Жилд 50-60 мянган машинаар энэ зах зээл сэлбэгддэг. Монголчууд жил бүр нэг тэрбум орчим ам.долларыг гадны машины үйлдвэрлэлийг дэмжихэд зориулжбайна. Нийтдээ таван тэрбум ам.долларын импорт хийдэг. Задлаад үзвэл жар шахам хувь нь инженерийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн байдаг. Халбага сэрээнээс эхлээд автомашин хүртэл энд багтана. Импортооравч байгаа бүтээгдэхүүнээс найман мянга орчмыг дотооддоо үйлдвэрлэх боломж бий. Нам түвшний технологиор хийдэг эдгээр бүтээгдэхүүнийг монгол инженерүүд хийх бүрэн чадвартай.
-Зогссон. Монголд нийт зургаан мянган автобус байдаг. Жилд 200-300 ширхэгээр сэлбэх ёстой. Улаанбаатарт хоёр мянга гаруй автобус хөдөлж байна. Энэ автобуснуудын дундаж гүйлт 500 мянган км болсон. Гэтэл автобусны гүйлтийн дээд хэмжээ 390 мянган км.
-Бид жилд 200-300 автобус, мянга шахам том оврын ачааны машин үйлдвэрлэх зорилго тавьсан. Одоо ч 300 автобусны үйлдвэр бэлэн байна. Мөн хуучнаар бол ‘Автоимпекс" компанийн том байшин тоосонд дарагдаад
-Жилд 1500 машин үйлдвэрлэхэд хүрэлцэх хэмжээний барилга. ҮХААЯ байхад бид яамтай ярилцаж байсан. Тэгээд манай “Экобус” автобусны үйлдвэр бэлэн байна. Мөн 22-ын товчооны орчим гурван га газар авсан. Тэнд дөрвөн шугам байгуулна. Автобус, ачааны машин, хөдөө аж ахуйн машин, үйлдвэрийн тоног төхөөрөмж угсрах шугамтай болно.
-Төр чин сэтгэлээсээ дэмжвэл зөвхөн манай холбооны гишүүн компаниуд арван мянган ажлын байр гаргахад бэлэн байна.
-Бидэнд мөнгө хэрэггүй. Хуулийн орчин, төрийн захиалга байхад л хангалттай. Автобусаар жишээ авъя. Өмнөд хөрш ганц автобус оруулбал үнийн дүнгийн 45 хувьтай тэнцэх, хойд хөрш 50 ам.долларын татвар тавьдаг. Гэтэл манайх ямар ч татваргүй. Дотооддоо угсрах гэхээр татвартай. Энэ байдлыг л өөрчлөх хэрэгтэй.
-Хэрэгтүй төр тогтвортой, урт хугацааны гэрээ хийчихвэл бид өөрсдөө урт хугацаатай, 4.5 хувийн хүүтэй, хангалттай хэмжээний мөнгө босгож чадна.
-Манайд сайн чанрын төмөр үйлдвэрлэх бүх түүхий эд хангалттай. Хямдхан ч байна.
-100 шахам жилийн өмнө Японд машин үйлдвэрлэхэд Америктай өрсөлдөж чадахгүй гэж ярьж байсан гэдэг. Зуун жилийн өмнөхөөр сэтгэж байна.
-Мотор, хурдны хайрцаг гэсэн ганц нэг нарийн эд ангийг гаднаас авна. Эдийн засгаа салбар бүтэцтэй болгох хэрэгтэй. Төмөрлөгийн үйлдвэр бол мөнгө хурдан эргүүлдэг, ажлын байр олонтой салбар. Уул уурхайг ухаад дуусна. Барилга 100- 150 жйл болж байж эргэнэ. Социализмын үед 30 мянган машинтай байсан Монгол Улс төмөрлөгийн үйлдвэрлэлийн суурийг тавьсан. Тэр нь урагшаа төмрийн хог болж ачигдсан. Бидний үеийн орос школтой инженерүүд хаа сайгүй үнэд орж байна.
-Уулзсан. Биднийг ойлгож, дэмжиж байгаа. Үйлдвэрлэлийн хууль одоогийн явж байгаа төслөөр дэмжигдвэл маш их дэмжлэг болно. Батлахгүй магадлал бас байгаа.
-Гадны үйлдвэрлэлийг дэмждэг лобби бүлэг харагдаад байгаа юм. Хятад, Солонгос, Японы аж үйлдвэрийг дэмждэг бүлгүүд байх шиг байна. Гадны аж үйлдвэрийг дэмжих тогтолцоо үүссэн байна.
-Г ерман улсын сургуулийн ширээ сандлыг Германы гуравхан компани үйлдвэрлэж байна. Хэн ч тэднийг монопол гэж шүүмжилдэггүй. Гэхдээ зах зээлийн үнээс гучин хувиар бууруулж төр нь худалдан авдаг. Англи улс давхар автобусаа гучин жил худалдан авах гэрээ хийдэг. Улс орнууд технологийн хөрөнгө оруулалт хийсэн компаниудтай төр урт хугацааны, тогтвортой байдлын гэрээ хийдэг. Урт хугацааны гэрээ хийсэн компаниуд тогтвортой хөгжлийн төлөвлөлт хийнэ. Бусад орнууд ингэж л хөгжиж байна. Гэтэл бид долоон мянган тоног төхөөрөмжөө хаягдал төмөрт гаргачихаад, одоо эргүүлж авахад дөрвөн тэрбум ам.доллар шаардлагатай болж байна.
-Машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Нэг машин үйлдвэрлэхэд 130 компани нэгддэг.
Байна. Одоо ч нададзахиалга өгсөн компаниуд бий. Тэд аж үйлдвэрийн хуулийг харж байна. Инженерүүдийн маш том хүлээлт үүссэн. Машин үйлдвэрлэл эхлэхэд дагаад маш олон бүтээгдэхүүн үйлдвэрлэл үүснэ.
-Хамтрах компаниуд, тэр барилгын асуудал бүгд төр аж үйлдвэрээ яаж дэмжихийг харж байна. Манай 120 гаруй компани бүгд нэг нэг юм нийлүүлэхээ амалчихсан хүлээгээд сууж байна. Монголд хоёр том худалдан авагч байдаг. Төр, уул уурхайн салбар. Наг том ордоо гадныханд өгөхдөө манай машиныг ав гэж хэлж болно. Төр дотооддоо хийдэг юмаа гаднаас авахгүй гэчихвэл бидэнд хангалттай боломж бүрдэнэ.
-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Канадад ажлын айлчлал хийхэд би хамт явсан. Канадууд америкчуудаас нэг автобусыг нэг сая ам.дол- лараар худалдан авдаг. Бид 150 мянган ам.доллараар үйлдвэрлэдэг гэсэн чинь их гайхаж байсан. Манайх дизель, аккумлятор, цахилгаан гээд гурван эх үүсвэрээр явдаг машин хийчихсэн. Литиум аккумлятороор явдаг автобус хийх захиалга өгөөд тооцоо хийж байна.
-Гар утасны батерей шиг жижиг аккумляторыг хэлж байгаа юм. Дээр АНУ-ын Сиатл хотын боомт дээр чингэлгүүдийг бөөнөөр ачдаг төхөөрөмжийн захиалга авчихаад судалгааны ажил хийж байгаа.