Үйл явдал1 мин унших

С.Эрдэнэ аавынхаа хөшөөг босгожээ

С.Эрдэнэ аавынхаа хөшөөг босгожээ
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ

Хандгайтад байрлах сагсан бөмбөгийн шинэ ордны өмнө нэгэн хөшөө сүндэрлэжээ.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ аавынхаа хөшөөг тус ордны өмнө босгожээ. Түүний аав Д.Содномзундуй нь Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн, сагсан бөмбөгийн спортын ууган мастеруудын нэг юм. Мөн сагсан бөмбөгийн спортыг үүсгэн байгуулагчдын нэг учраас дурсгалыг нь хүндэтгэн, ийн хөшөө болгон мөнхөлжээ.

С.Эрдэнэ аавынхаа хөшөөг босгожээ

Сайд С.Эрдэнэ өдгөө Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэрбээр 2000 хүний багтаамжтай сагсан бөмбөгийн шинэ ордныг бариулж, ашиглалтад оруулаад байгаа юм.

Сэтгүүлч enkhtuul

Спортыг хөгжүүлэхХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2019
  3. 2016

Дата архиваас

  1. 2018
  2. 2014
  3. 2012
  4. 2009