Онцлох мэдээ2 мин унших
Тариалангийн шинэчилсэн хууль юугаараа шинэ вэ?

Сэтгүүлч davaadorj
Одоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Сэтгүүлч davaadorj
Тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл явуулж болно. Ингэхдээ малыг тариалангийн талбайгаас тусгаарласан бэлчээрт бэлчээнэ. Энэ нь тариаланч, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч хоёр бие биенээ дэмжин ажиллах бололцоо бүрдүүлэх зорилготой. Тариаланч өөрийн тариалангийн талбайн аль нэг хэсэгт мал аж ахуй эрхлэгчдэд шаардагдах малын тэжээл тарьж, борлуулахыг зөвшөөрчээ.
Тариалан эрхэлж буй газарт мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээхийг хориглосноор малчид, тариаланчдын олон жилийн маргаан эцэс болох нээ. Тариалангийн талбайн эргэн тойронд 1000 метрээс дотогш зайд мал бэлчээх, нутаг сэлгэн буухыг хориглоно. Хэрэв малчныг нүүлгэх шаардлагатай бол нүүлгэх зардлыг тариаланч гаргана. Харин тариалангийн талбайгаас нүүсэн малчинд өвөлжөө, хаваржааны шинэ газар олгох асуудлыг сум, дүүргийн Засаг дарга 30 хоногийн дотор шийднэ.
Монгол Улсын нийт тариалангийн талбайн 72 хувь буюу 470 орчим мянган га талбай доройтжээ. Тиймээс энэ хуульд хөрс сайжруулахтай холбоотой хэд хэдэн асуудлыг зохицуулсан нь тариалан эрхлэгчдийн хариуцлагыг нэмэх болно. Тариалангийн газар эзэмшүүлэх, ашиглуулах хугацааг 15 жил байсныг 40 жил болгон сунгажээ.
Шинжилгээ хийсэн лаборатори шинжилгээний дүнг кадастрын зураглалд буулгаж тариалангийн талбайн эзэмшигч, ашиглагч болон холбогдох төрийн байгууллагад хүргэх юм байна. Хэрэв шинжилгээний дүнгээр хөрсний төлөв байдал, чанар өмнөхөөсөө дордсон нь тогтоогдвол 2-5 жилийн дотор хөрс сайжруулах үүрэг өгөхөөр болжээ. Заасан хугацаанд хөрс сайжруулах арга хэмжээ аваагүй бол орон нутгийн Засаг захиргааны шийдвэрээр газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг цуцална.
Сүүлийн жилүүдэд зөвхөн ургацын хэмжээг харгалзаж тариаланчдын хураасан улаан буудайн тонн тутамд урамшуулал олгодог байсан бол энэ хуулиар тариалан эрхлэгчдийг тодорхой нөхцөлтэйгээр төрөөс дэмжиж, урамшуулахаар заажээ.
Түүнчлэн газар тариаланг дэмжих санхүүжилтийн эх үүсвэрийг олшруулж, шаардлагатай хөрөнгийг улсын төсвөөс гадна орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, буцалтгүй тусламж, гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдийн хандив, тусламж, хөрөнгө оруулалтаар шийдэж байхаар тусгасан байна.
Гэхдээ дээр дурдсан эх үүсвэрүүдээс хувиарласан хөрөнгийг тариалан эрхлэгчид дараах зориулалтын төсөл, хөтөлбөрт авч ашиглах юм байна. Үүнд: