-Улстөрчид дөрвөн жил орчим унтаа байдалтай байж байгаад сонгууль болохоос хоёрхон сарын өмнө нойрноосоо сэрсэн юм шиг болчихдог нь маш ёс зүйгүй асуудал. Миний хувьд гурван жил орчим Монголын иргэдийн дуу хоолой болж, тэдэнд тулгарч байгаа хүнд байдлыг илэрхийлж ирсэн.
Хажуугаар нь төр, засгаас гаргах гээд компаниудад шаардлагатай байгаа буруу шийдвэрийг засаж, залруулах талаас нь үндэслэлтэй, хувилбартай, гарцгай нь ярьж ирсэн. Сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдлээ. Энэ хугацаанд чанга дуугаар ярих нь эсрэгээрээ хүмүүст буруугаар ойпгогдох талтай. Шинэ залуу зөв хүмүүс сонгуульд оролцоход нь боломж олгох хэрэгтэй. Ялангуяа УИХ-ын 76 гишүүн ард түмнээс өгсөн индэрийг ашиглаж шоудах хэрэггүй. Над руу их дайрч хэлдэг тэр үгийг нь өөрсдөд нь зориулж хэдмээр байна. Сонгууль дөхсөн энэ үед даруухан тулхтай байх нь чухал. Ярих үедээ сайн ярьж, тэмцэх үедээ сайн тэмцэх ёстой.
-Моншлын Эдийн засгийн форумьш үеэр бүх Элчин сайдын яамд, томоохон бизнесмэнүүд ирчихсэн байхад Ерөнхий сайд “Босоо Ганбаа хэвтлээ” гэж хэлсэн байна лээ. Үүнийг эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн эдийн засгийг босгох гэж маш их мэрийсэн, шүүмжилсэн, засаж залруулахыг хичээсэн хүн нь би юм байна гэж ойлгосон. Тийм том биетэй, тийм жижигхэн толгойтой хүн босоо хүн л хэвтчихвэл эдийн засаг босох гээд байна гэж ойлгосон байна, тэр хүн. Тэгэхээр Ерөнхий сайдын өмнөөс харамсч байна. Миний хувьд ард түмнийхээ төлөө дуу хоолойгоо хүргэсэн хэвээр байгаа. Өнгөрсөн хугацаанд би хүчтэй дуугарах үедээ дуугарсан. Сонгуулийн өмнө хов, хорлон хоёроор нүдээ таглуулчихсан, улстөрчид нэр дэвшихийн тулд бие биеэсээ өрсөж, мөнгөөр хашхирч байгаа энэ үед ядаж би тулхтай, чимээгүй байя гэж бодсон юм. Цаг нь болохоор дуугарна.
-Мэдээж өрсөлдөнө. Тэр үед байр сууриа илэрхийлнэ. Хамгийн гол нь, огт чимээгүй явж байгаа сонгууль болохоос сарын өмнө дуугарч эхлэх нь өөрөө маш жудаггүй асуудал.
-Тийм.
-Намын гишүүн хэвээрээ байгаа. ХҮН-д элссэний дараа ном журмынх нь дагуу албан ёсоор намынхаа даргаар сонгогдсон. Их хуралд оролцсон гишүүдийн 98 хувийн саналаар санагдаж байна. Дараа нь, Дээд шүүхэд бүртгүүлэхээр хоёр удаа хүсэлт тавьсан. Гэтэл хоёр удаа Ганбаатарыг бүртгэхгүй гэсэн шивдвэр гаргасан. Үүний цаана тодорхой шалтгаан байсан байх л даа. Тухайн үед төр хүргэл намайг намын дарга бсшохын эсрэг ажиллаж байгаад үговдээ гайхаж байсан. Тиймээс дараагийн хүн нь дарга болбол бүртгэх юм байгаа биз гэж бодсон. Мөн ХҮН-ын олон мянган гишүүд, дэмжигчдийн сэттэлийг хамгаалахын тулд, дараагийн дарга нь дэвшиж, Дээд шүүхэд бүрггүүлэхэд дэм болох үүднээс өргөдлөө өгсөн юм. Албан тушаапд хүлэгдээд намын даргын суудлыг чагшаад суугаад байж болохгүй шүү дээ.
-Намын жирийн гишүүний хувьд томдсон асуулт байна.
-Намын дотоод асуудлыг өөрсдийнхөөрөө шийдвэрлээд явж байгаа нь тэдний л зөв. Миний хувьд ямар ч шийдвэр гаргасан жирийн гишүүний байр суурьтайгаар л оролцоно.
-УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төслүүд дээр л ажиллаж байна даа.
-Шаардлага гарвал уулзана. Одоо бол УИХ-ын гишүүний ажпаа л хийж байна. Хажуугаар нь Дархан уул аймаг руу долоо хоногт хоёроос гурван удаа очиж сум, багийн иргэдгэй уулзаж байна
-Ц.Даваасүрэн гишүүний хувьд МАН-ын гишүүн хэвээ- рээ байсан. Харин МАН-д бугласан, бугшсан юмыг өмнөх парламентын үед асар хүчтэй шүүмжилж ирсэн байдаг. Улмаар сонгууль болоход МАН-ынхан боломж олгоогүй болохоор бие дааж УИХ-д сонгогдсон чадалтай, тупхтай гишүүн. Х.Болорчулуун гишүүний тухайд миний мэдэхийн 12 жил аймгийн ИТХ-д суусан байдаг. Энэ хоёр гишүүнтэй өнгөрсөн хугацаанд хамтарч нэг баг болж ажилласан. Мэдээж тэд МАН-д орсонд хүндэтгэлтэй хандаж байгаа. Тэдний байр суурийг хүндлэхээс өөр аргагүй. Ямар ч байсан дөрвөн жил орчмын хугацаанд ард түмний дуу хоолой болж, шүүмжлэлтэй хандах асуудалд нэг баг болж эсэргүүцэж ирснээрээ би азтай хүн. Тэр хоёрыг би маш их хүндэлдэг.
-Тэр хоёрын хувьд их голчтой, шударга гишүүд гэж үзэж байгаа.
-Г.Уянга бол өөрийн гэсэн бодолтой тэмцэгч чанартай гишүүн. Шинээр нам байгуулаад түүнийгээ даргалаад явж байна. Намын ажил гэдэг хэцүү. Гэхдээ Г.Уянга гишүүн өлхөн аваад явчих байх аа.
-Уул уурхайн баялгийг иргэдэд яаж хүртээмжтэй болгох, ажпын байрыг хэрхэн нэмэщүүлэх, тэтгэврээ яаж нэмэх үү, ажилгүй олон залуусыг ажилтай орлоготой болгох вэ гэдэгт онцгойлон анхаарч ажиллах нь миний байр суурь. Миний хувьд юм болгон руу үсчээд ороод байдаггүй. Багш, эмч нарын цалин, жирийн монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх нь чухал. Олон жил ч үүний төлөө тэмцлээ. Тэгэхээр хууль эрх зүйн шинэчлэл болон сонгууль, намтай холбоотой асуудалд оролцоод байх цаг надад байхгүй. Сонгуулийн хуулийн зарим заалт Үвдсэн хууль зөрчсөн гадэг асууцлыг хамгийн тулхтай, туршлагатай, салбарын мэргэжилтэн, эрдэмтэдтэй ярилцах хэрэгтэй. Миний хувьд ч аливаа асуудалд ийм зарчим баримталдаг.
-Зарим намуудад ч ийм асуудал байгаа. Хамгийн сүүлийн судалгаагаар Ерөнхий сайдын яриад байгаа “Босоо Ганбаа нь хэвтчихлээ” гэдэг нь талаар болсон байна лээ. Хүмүүс намайг маш их дэмжиж байгаад хувьдаа баярлаж байна. Би бусадтай л адилхан хүн. Оюутан байхдаа визний наймаа хийж алдаж онож явсан. Гадаадад сургуульд сурахын тулд маш их бэрхшээлийг туулсан. Зарим сургуулиа төгсөж чадаагүй. 1989- 1991 оны шилжилтийн үеийн оюутнууд өөрийнхөө боломж, бололцоогоор гадагшаа яваад маш их зүдэрнэ шүү дээ. Энэ олон бэрхшээлийг туулж ирээд түүнийхээ төлөө зүтгэж байгаа хүнд ганцхан чин сэтгэл байгаа. Товчхон хэлэхэд Монголын төлөө улам хүчтэй зүтгэх нь чухал. Үүнийг л олон хүн ойлгоосой.