-Энэ сарын 26, 27-ны өдрүүдэд хуралдах болов уу. Үүний дараа намаас хэн, аль тойрогт нэр дэвших нь тодорхой болж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ажил эхэлнэ.
-Миний хувьд эхнээс нь жижиг 76 тойргийг дэмжээгүй. Ийм тойрогт мөнгөний нөлөөлөл гарч болохоос гадна нөгөө жалга, довны үзэл гэх мэт хэт жижиг асуудал хөөцөлдсөн, улс орны хэмжээнд ажиллах чадамжгүй гишүүд төрөх магадлалтай байдаг. Ер нь тойрог томрох хэмжээгээр чансаа өндөр, олны танил болсон хүмүүс өрсөлдөх нь тодорхой. Харин жижиг 76 тойргийн хувьд өөрийн чинь асуусан шиг манай сум, эцэг, эхийн сум, миний тойрог гэх мэт асуудал гарч болзошгүй юм. Нэг нь хэтэрхий хялбарчлах гэсэн санаагаар “би үхэхээр, чи үх” гэсэн хандлага гаргавал тойргоо тохироход хүнд л дээ.
-Ирц муутай хуралдаж, бусдын кноп дарж, чухал хуулиудыг батална гэдэг байж боломгүй зүйл. Гадны хүмүүс хараад “эдний байж байгааг” гэж шоолдог биз дээ. Өөрөө ер нь зурагтаар бусад орны парламентад ийм зүйл болж байхыг харсан уу. Би лав хэд, хэдэн орны парламентын үйл ажиллагаатай танилцаж явахдаа ийм зарчимгүй, бусдын кнопыг төгөлдөр хуур шиг дарж гүйлдэхийг харж байгаагүй. Гадны хүн харахад сургуулийн хүүхдүүд шиг аашилж байгаа мэт харагддаг болов уу гэж бодогдох юм.
Гишүүдийнх нь санаа бодол тойрогтоо явж байхад маш чухал хуулиудыг түргэвчилж хэлэлцэх нь хожмоо ямар нэг хортой үр дагавар авчирч болох юм. Гэхдээ хуулийн хугацаатай, зургадугаар сарын 1-нээс өмнө батлах ёстой хэд, хэдэн хууль бий. Тухайлбал, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөлөл, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2015 оны төсвийн гүйцэтгэлийг чуулган завсарлахаас өмнө хэлэлцэн батлах ёстой. Ингэснээр зундаа төсвийн байгууллагууд ирэх жилийн төсвөө ямар хязгаарт хийх вэ гэдэг ажлын дүр зургаа гаргана. Тэр тусмаа сонгуультай жил учраас эдгээр хуулиудыг зайлшгүй баталж, төсвөө төлөвлөж ажлаа хийх нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.
-Саяхан хойд болон баруун талын сумдаараа явж өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажпынхаа тайланг тавьж яваад ирсэн. Хэд хоногоос үлдсэн сумандаа тайлангаа тавихаар төлөвлөж
-Тийм. УИХ-ын гишүүд болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийн бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа дуусгавар болж байгаа учраас амласан амлалтын биелэлт, хийсэн ажлынхаа талаар иргэддээ тайлангаа тавих нь зүйн хэрэг шүү дээ. Үүнийг хуульчилж өгсөн байгаа учраас Сонгуулийн хуультай зөрчилдөхгүй. Гишүүд болон төлөөлөгчид хийсэн ажпынхаа тайланг сониноор тавих хэрэгтэй. Ингэж байж тэр хүнийг дөрвөн жилд юу хийснийг ард түмэн мэдэж авна.
-Амлалтын биелэлт, хийсэн ажлаа тайлагнахгүй бол хүмүүс “энэ нөхөр юу ч хийгээгүй юм байна” гэж л үзнэ ш дээ. Тайлагнахгүй бол иргэд юунд нь үнэлэлт, дүгнэлт өгч хариуцлага тооцох билээ.
-Сонгуулийн хуулиар нэр дэвшигч нэг удаа гурван хэвлэлийн хуудсанд багтаан ажлаа тайлагнахаар хуульчилсан байгаа. Үүнээс хэтрүүлбэл хууль зөрчихөд хүрнэ.
-Тэгэлгүй яахав. Би дээр хэлсэн шүү дээ. УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын гишүүд амласан хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг ард түмнээр дүгнүүлэх ёстой гэж. Ингэж байж хариуцлага тооцох нөхцөл бүрдэнэ. Дөрвөн жил хувийн ажлаа амжуулж, төлөөллийн ажлаа оромдсон болоод, тайлангаа тавихгүй хаяад явчихдаг болчихвол юу болох вэ. Төсөөлөөд үз дээ. Төрийн ажил цалгардаж, иргэд хохирно шүү дээ.
-Нэр дэвших эсэхийг би биш, сонгогч иргэд шийдэх ёстой зүйл л дээ. Би өөрийн хэмжээнд тойргийн иргэдийнхээ дунд судалгаа явуулсан. Дийлэнх хувь нь энэ хямралтай, улс орон өрөнд баригдсан, улс төр бохирдсон үед эдийн засагч хүний хувьд зүтгэл гарга, дунд нь байж бидний төлөө дуугар гэсэн санал өгсөн байна лээ. Ийм цаг үед би өөрийгөө бодоод одоо больё гээд зугтаж болохгүй. Т иймээс нэр дэвшихээр шийдсэн. Хэн ч байсан өөрийн төрсөн сум, эцэг, эхийн нутгаа түших биз. Тийм бодлоор аймгийнхаа дунд тойрогтоо нэр дэвшинэ.