Уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нээж, үг хэлэв. Үүний дараа төрийн цэргийн байгууллагуудын удирдлагууд өөрсдийн байгууллагуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хийсэн.
Мэдээлэлтэй танилцсаны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн цэргийн байгууллагуудын удирдах бүрэлдэхүүнд хандаж үг хэлсэн юм.
Тэрбээр хэлсэн үгэндээ, Цэрэг, хүчний байгууллагууд дүрэмт хувцсаа дотоодын нөөц бололцоогоо ашиглан, дотооддоо үйлдвэрлэдэг болох нь чухал байгааг онцоллоо. Түүнчлэн аливаа гэмт хэрэг, аюул осол, гамшгийн эрсдэл тулгарсан үед авран хамгаалахаас илүүтэй урьдчилан сэргийлэх ажлыг ард иргэдийн дунд зохион байгуулах, иргэдэд чиглэсэн сургалт сурталчилгааг эрчимжүүлэх нь зүйтэйг онцлон тэмдэглэсэн юм.