Үйл явдал1 мин унших

БСШУС-ын сайд Монголын багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

БСШУС-ын сайд Монголын багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Засгийн газар 2014-2015 оны хичээлийн жилээс “Монголын багш нарын өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх" журамд өөрчлөлт оруулсан.  

Тодруулбал,  ЮНЕСКО-гоос “Дэлхийн багш нарын өдөр”-ийг 1996 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар зарласан бөгөөд 2012 оны энэ өдрийг "Багшийг дэмжье" уриан дор тэмдэглэжээ. Одоогоор дэлхийн 100 гаруй оронд аравдугаар сарын 5-нд энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Харин энэ жилийн багш нарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар “Монголын багш нарын холбоо”-ны төлөөлөл  БСШУС-ын сайд Ж.Батсуурьтай уулзаж,  санал бодлоо солилцлоо.

Уулзалтад холбоог төлөөлж,  “Монголын багш нарын холбоо”-ны дэд ерөнхийлөгч Н.Болд, гүйцэтгэх захирал Д.Цэцэгээ, “Монгени” сургуулийн захирал Н.Лхагва нар оролцов. Салбарын сайдын  зүгээс “Монголын багш нарын холбоо”-г Нийслэлийн Боловсролын газар болон бусад холбогдох байгууллагуудтай санал бодлоо нэгтгэж, түүнийгээ БСШУСЯ-нд хүргүүлэх нь нэгдсэн байдлаар тус арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх боломж бүрдэнэ гэж үзлээ. Энэ жил Монголын багш нарын 90 дэх өдөр тохиож байгаа юм.

Сэтгүүлч bayartsengel

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024
  3. 2017

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009