Үйл явдал2 мин унших

АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөлийн ерөнхийлөгчтэй уулзлаа

АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөлийн ерөнхийлөгчтэй уулзлаа

БСШУС-ын сайд, БМИҮЗ-ийн дарга Ж.Батсуурь АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл /ACBSP/-ийн ерөнхийлөгч Mr.Jeffrey Alderman болон АНУ-ын Перегрин Академик Сервис /PAS/ -ийн ерөнхийлөгч Олин О.Оедековен, Гадаад харилцааны захирал Ж.Алимаа, Перегрин Академик Сервис Монгол ХХК-ийн захирал В.Алзахгүй нарыг албан өрөөндөө хүлээн авч уулзаж, өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажил болон цаашид хийгдэхээр төлөвлөсөн ажил байдалтай нь танилцах уулзалт 2017 оны 5 дугаар сарын 9-ний өглөөний 09 цагт БСШУСпортын яаманд боллоо.

 АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөлийн ерөнхийлөгчтэй уулзлаа

Энэ уулзалтын дараагаар ACBSP-ийн ерөнхийлөгч Mr.Jeffrey Alderman болон АНУ-ын PAS -ийн ерөнхийлөгч Олин О.Оедековен, Гадаад харилцааны захирал Ж.Алимаа, Перегрин Академик Сервис Монгол ХХК-ийн захирал В.Алзахгүй нар БМИҮЗ-ийн ажлын албанд ирж, БМИҮЗ-ийн ажлын албаны захирал Ж.Болормаатай цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан бөгөөд уг бүрэлдэхүүн СЭЗИС болон ХААИС дээр зочлон, сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. ACBSP-ийн бизнесийн сургуулиудад зориулсан сургалт 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлнэ.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь 2008 онд АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP) -тэй анх ажил хэргийн холбоо тогтоож, хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 25-нд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Өнгөрсөн хугацаанд бид тус зөвлөлтэй хамтран хэд хэдэн сургалтыг амжилттай зохион байгуулж, ACBSP-ийн жил бүрийн хуралд манай дээд боловсролын байгууллагын төлөөлөгчид идэвхтэй оролцож ирсэн. Өнөөдрийн байдлаар СЭЗИС, МУИС-ийн Бизнесийн сургууль, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, "Мандах бүртгэл" дээд сургууль, "Сан" дээд сургууль, "Этүгэн" их сургууль, ХААИС –ийн Эдийн засаг бизнесийн сургууль, "Сэрүүлэг" их сургууль, "Идэр" дээд сургууль зэрэг 9 сургууль ACBSP-өөр магадлан итгэмжлэгдээд байна.

СЭЗИС нь Монгол улсаас олон улсад магадлан итгэмжлэгдсэн анхны сургууль бөгөөд Монгол улсаас гадна Төв болон Зүүн Азид олон улсын магадлан итгэмжлэлийн загвар болсон сургууль юм.

Сэтгүүлч Tsolmon

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024
  3. 2017

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009