Үйл явдал1 мин унших

"Пёнчан-2018"-д оролцох баг тамирчдыг Б.Бат-Эрдэнэ ахална

"Пёнчан-2018"-д оролцох баг тамирчдыг Б.Бат-Эрдэнэ ахална

МҮОХ-ны хурлын танхимд тус хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурлаар 2020 он хүртэл болох спортын олон улсын таван том наадмын багийн ахлагчийг сонголоо.

Хамгийн эхэнд "Пёнчан-2018" өвлийн олимпийн наадмын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Жакарта-2018" Азийн наадмын багийн ахлагчаар НИТХ-ын дарга асан, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуйг томилов.

"Буэнос-Айрос-2018" залуучуудын олимпийн наадмын багийг Монголын байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал, "Тайчунь-2019" Зүүн Азийн залуучуудын наадмын баг тамирчдыг А.Ганбаатар, 2020 оны  залуучуудын өвлийн олимпийн наадмын багийн ахлагчаар Ч.Амарсанаа нарыг сонгов.

Сэтгүүлч batzaya

Спортыг хөгжүүлэхХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024

Дата архиваас

  1. 2018
  2. 2014
  3. 2012
  4. 2009